Ширүүн аадар бороо орсны улмаас БНАСАУ -ын нийслэл хот болон нилээд хэдэн мужууд сүрхий нэрвэгдлээ гэж ЦТАК агентлаг мэдэгдэл өнөөдөр тараажээ. Пхенан-Намдо тосгоны зарим хэсгүүдэд хур тундасын түвшин 100 мм хүрч, Пхенан –Пуктод бүр 300 гаруй мм хур тундас оржээ. Тус улсын усалгааны систем хүчтэй нэрвэгджээ. ЦТАК агентлаг тус улсын Пхенан-Намдо мужийн Анчжу хотын үерт автсан байшин барилгууд болон хөдөө аж ахуйн тариалангийн талбайнуудын гэрэл зургуудыг тараажээ. Иргэд өөрсдийн байшингийн дээвэр дээр гарч аврагдаж байжээ. Оршин суугчдыг аврах ажиллагаанд онгоцнуудыг ашиглав. Тухайбал, аюулд учирсан дүүргүүдээс 70 орчим хүнийг шилжин суурьшуулжээ. Хойд солонгосын удирдагч Ким Чен Ын цэргийнхнийг аврах ажиллагаанд оролцуулах тухай даалгавар өгчээ.