Оросын эрдэмтэд Арктикад цэвэрлэх ажил хийнэ. Хоёр хөлөг онгоц Архангельскаас Франц-Иосифийн Газар луу зуглэв. Эдгээр нь экспедицэд оролцогчид бүхий илчит онгоц, хаягдлыг цуглуулж тээвэрлэх онгоц юм. Энэ онд Александрын Газраас Гукерийн арал хүртэл нэлээд бохирдсон нутгийг цэвэрлэнэ. 8000 тонн хаягдал түүний дотор хэрэглэсэн шатахуун бүхий 60 мянган торхыг цуглуулахаар төлөвлөжээ.

Франц-Иосифийн Газар бол Арктик дахь оросын хамгийн хойд олтриг юм. Владимир Путин хоёр жилийн өмнө энд аялсан билээ. Тэрээр цав цагаан цаст арктикийн уужим талбайн оронд хаягдал новшанд дарагдсан талбай харжээ. Путин овоолсон хог хаягдалыг арилгахыг зааварлав. Ингээд экологийн экспедици замдаа гараад байна. «Энэ нь Орос улсын хувьд тэмдэглэлтэй үйл явдал гэж экологчдыг үдэх үеэр Владимир Путин онцлоод

«Энэ нь 1-рт Арктикад манай үйл ажиллагаа идэвхжиж байгааг харуулсан. Бид бүс нутагт хүчин чармайлтаа дайчилж, олон чиглэлээр нэг зэрэг ажиллана. Шинэ шинэ орд газрыг эзэмшиж, дэд бүтцийн барилга байгууламж юуны түрүүнд боомт, гуур барьж, зам тавьна. Мэдээжээр цэргийн хүчин зүйлийг бэхжүүлнэ. Эдгээр үйл ажиллагаа явуулах үеэрээ хөгжил, байгаль орчныг хэвээр хадгалахын хооронд тэнцвэрийг олохыг хичээнэ. Арктик бол гариг дэлхийн маш эмзэг боловч дэлхийн экологийн системд нэн чухал бүс нутаг юм. Иймээс бүс нутагт ариг гамтай хандах хэрэгтэй. Бид шинэ төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэхийнхээ өмнө урьдын үеийнхээс үлдээсэн зүйлийг журамлах ёстой» гэв.

Франц-Иосифийн Газрыг өнгөрсөн зууны 30-д оноос идэвхтэй эзэмшиж эхлэв. Энд цаг уурын судлалын станц, цэргийн түүний дотор Агаарын довтолгоноос хамгаалах хүчний бааз, нисэх онгоцны буудал байсан юм. 1990 оны эхээр бараг бүх барилга байгууламжийг хаасан хийгээд барилга байшин, техник, тоног төхөөрөмж ба хэрэглэсэн шатахуун, техникийн  шатах,тослох материал бүхий маш олон торх энд улдэв. Эд бүхнийг битүүмжилж цуглуулахгүй байв. Торхууд зэврэч, хорт хаягдал газрын хөрс, тэнгист нэвтрэв. Экологийн байдал сүйрэлд тулжээ. Шинжээчид нь Артикийг цэвэрлэх хөтөлбөрийг боловсруулахад оролцсон Хойд Арктикын холбооны их сургуулийн захирал Елена Кудряшова хэлэхдээ

«Арктикийг цэвэрлэх олон улсын төслийг олон жил хэрэгжүүлнэ. Эдүгээ цэвэрлэх ажил хийх газар нутгийг тодорхойлоод байна. Сансрын мониторингийн төвөөс зохих ажил хийсэн. Экспедицийн гишүүд Франц-Иосифийн Газарт ажиллаа. Оросын их сургууль тухайлбал Хойд Артикийн холбооны их сургуулийн оюутан аспирантууд ирэх оноос төсөлд нэгдэж, цэвэрлэх ажилд оролцоно» гэв.

Ойрын үед арлууд дээр лагерь ажиллана.Торх хавтгайлах, хаягдал төмөрлөг ялгаж ачих түр тасгийг байгуулна. Цуглуусан хог новшийг эх газарт шилжүүлнэ. Ажил 10-р сарын эцэс өвлийн улирал хүртэл үргэлжлэнэ. Ирэх оны зун ажил сэргэнэ. 2012-2013 онд Арктикийг цэвэрлэхэд нийт 2 тэрбум орчим рубль гаргах юм. 2020 онд Франц-Иосифийн Газрыг бүрэн цэвэрлэж дуусана. Тэгээд Арктик цэврийн бэлгэ тэмдэг болох гайхамшигт цав цагаан өнгөтэй ахин болно.