Иран болон “Аль-Каида” олон улсын хамтын нийгэмлэгт илүүтэй террорист аюул заналхийлэл төрүүлж байна. Энэ тухай АНУ –ын төрийн департаментын 2011 оны терроризмын асуудлаар гаргасан жил тутмын илтгэлд өгүүлжээ. Уг илтгэлийг зохиогчдын үзэж байгаагаар, Исламын улс нь палестины ХАМАС хөдөлгөөний алан хядагчдыг зэвсгээр хангаж, тэдний бэлтгэл сургууль хийхэд нь зориулсан хуаран гаргаж байгаа болон “Аль-Каидын” гишүүдэд өөрийн хэрэгцээнд Ираны нутаг дэвсгэрийг ашиглах боломж олгож байна. Илтгэлд тэмдэглэснээр, терроризмыг ивээгч орнуудын жагсаалтанд 1984 онд орсон Иран улс Сирийн ерөнхийлөгч Башар Асадын дэглэмд зэр зэвсэг нийлүүлж байна. Түүнчлэн, Тегеран алан хядагчид болон Ойрхи-Дорнодын болоод Төв Азийн босогчдын бүлэгмүүдэд “санхүүгийн болон материал-техникийн тусламж үзүүлж байна гэж шинжээчид тэмдэглэж байна.

Тэдний үзэж байгаагаар, Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус нь Иракийн шиитүүдийн хөдөлгөөнийхнийг болон ливаны радикал шийтийн “Хезболла” хөдөлгөөнийхнийг сургаж байгаа аж. Түүнчлэн, Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус Афгөнистаны “Талибан” хөдөлгөөний босогчдыг бэлтгэн сургаж байгаа гэв. Илтгэлийг зохиогчид “Аль-Каидагийн” нилээд хэдэн өндөр албан тушаалын хүмүүс хороогдсоны дараа тус байгууллага урьдын хүчээ алдасан, гэхдээ чухал заналхийлэл агуулсан хэвээр байна. Тус байгууллагын үүрүүд нь нь дэлхийн янз бүрийн өнцөг булангуудад тухайлбал, исламын Магрибын “Аль-Каида” болон “Арабын хойгийн Аль-Каида”нь Йемений өмнө хэсгийн нутагт асар том нутаг дэвсгэрийг эзлэн авч идэвхитэй үйл ажиллагаа явуулсаар байна. Илтгэлд Куба, Судан болон Сири улс нь терроризмыг ивээгч орнуудын жагсаалтанд үлдсээр байна гэжээ.