Олон улсын бадминтоны холбоо Хятад Өмнөд Солонгосын эмэгтэй тамирчдын хос тоглолтыг мөрдөж байцаана. Хятадын Юй Ян, Ван Сяоли хоёр болон өмнөд солоногосын Чун Гюн Ын, Ким Ха На нар хагас шигшээ тэмцээнд оролцох эрх хугацаанаас өмнө эдлэсэн учир энэ удаагийн тоглолт цаашдын тэмцээнд нь ямар ч ач холбогдолгүй болжээ. Ялагч хос шигшээ тэмцээнд рейтингээрээ 2-р байр эзлэдэг хятадын 2 дахь хостой тоглох байв. Тэгээд хоёр хос тамирчин тэмцэх ямар ч хүсэлгүй байгаагаа харуулаад урам идэвхгүй тоглов. Үзэгчдийн дургүйцэл болон шүүгчид талбарт хоёр удаа гарч ярилцсан явдал ч тэдний хандлагыг өөрчлөөгүй. Тоглолтын хамгийн удаан үе 4 цохилтоос бүрэлдлээ.Эцэст Өмнөд Солонгосын эмэгтэй бадминтончид 21:14,21:11 харьцаатай хожив. Олон улсын бадминтоны техникийн комисс зөвлөлгөөн хийж, энэ тоглолтыг авч үзэж хэлэлцэнэ. «Узэгч олныг хүндэтгэхгүй шившигт хэрэг болсон. Бүх хөгжөөн дэмжигчээс уучлал гуйяа. Будлианыг авч үзэж,нухацтай хэлэлцэнэ» гэж тэмцээний техникийн төлөөлөгч Пайсон Рангсиктопо мэдэгдлээ. Маргааш эхлэх ялагдсан нь хасагдах тэмцээнд хүч чадлаа хайрлан зарцуулаагүй гэж хятадын эмэгтэй бадминтонч Юй Ян ил шууд хүлээсэн байна.