Өнөөдөр Tokyo Skytree дэлхийн хамгийн өндөр телевизийн цамхаг нээгдснээсээ хойш бараг нэг сар өнгөрсний дараа сая дахь үзэгчийг хүлээж авлаа. Нагано муж улсын 38 настай Рэна Танака ийм зочин болжээ. Цамхагт орох үеэр түүнд дурсгалын сертификат болон телевизийн цамхагийн загвар гардуулав. 634 метр өндөр Tokyo Skytree Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдсэн юм. 2012 оны 2-р сарын шувтаргаар цамхаг барьж дуусчээ. 5-р сарын 22-нд түүнийг нийт олонд нээсэн.Эдүгээ өдөр бүр 10 мянга гаруй хүн цамхаг сонирхон ирж байна.Үзэгчдийн тоо эрс өсөн нэмэгдсэн учир телевизийн цамхагийн операторч компани 7-р сар хүртэл эргэн тойрныг үзэх жижиг талбарт дан урьдчилсан захиалгаар билет арга буюу худалджээ.