Ирэх онд Хятад улс дэлхийн дагуулын харанхуй талыг судлахын тулд эрдэм шинжилгээний багажийг Сар луу хөөргөнэ. Энэ нь 2013 онд хятадын ийм 3 дахь судалгаа болно.Урьд хятадын Сарны бурхны нэрээр «Чанъе-1»,»Чанъе-2» гэж нэрлэсэн хоёр аппаратыг 2007 ба 2010 онд хөөргөжээ. Эрдэм шинжилгээний аппаратыг дэлхийн оршин суугчдад үл харагдах Сарны харанхуй талд буулгахаар төлөвлөжээ. 1999 онд хятадын сансрын хөтөлбөрийг «Шэньжоу-1» нисэгчгүй сансрын хөлгийн хөөрөлтээр хэрэгжүүлж эхлэсэн билээ. Түүнээс хойш амьтан бүхий «Шэньжоу-2» сансрын хөлөг нисчээ. 2003 онд хятадын анхны сансрын нисгэгч нислэг хийв. «Шэньжоу-9» сансрын хөлгийн сүүлчийн 13 дахь нислэг бусдаас удаан үргэжлэв. Хятадын анхны эмэгтэй сансрын нисгэгч түүнд оролцсон байна. Бээжин олон тэрбум хөрөнгө чиглүүлэх сансрын хөтөлбөрөө техникийн дэвшилтын нь бэлгэ тэмдэг хэмээн үзэж байна. Дээрх хөтөлбөрийн амжилт Хятадаас сансрын уудмыг эзэмшихийн шинэ үе болох юм.