Москва дахь Буддын шашинтнуудын байгууллагын төлөөлөгч Санжей лам АНУ-ын Төрийн департаментаас Орос улсад чөлөөтэй шүтэн бишрэх эрхийг зөрчиж байна гэснийг зөвшөрөхгүй байна. Түүний хэлснээр эдүгээ эвдэн нурсан сүм хийдийг сэргэн босгож, улсаас уламжлалт шашны байгууллагуудад дэмжлэг үзүүлж байна. Шашны ном зохиолыг хориглосон явдал оросын буддистуудыг огт хамарсангүй гэж Санжей лам тэмдэглэв. АНУ-ын Төрийн департаментаас 2011 онд дэлхийн улс орнуудын шашин шүтлэгийн эрх чөлөөний тухай илтгэлийг нийтлүүлж, Оросыг чөлөөтэй шүтэн бишрэх эрхийг зөрчиж байгаа орнуудын цэст хэвээр үлдэжээ. Үүний хамт 2011 онд Орос улсад чөлөөтэй шүтэн бишрэх байдал сайжирч, шашинг шахан үл тэвчих явдал эрс цөөрснийг Төрийн департаментын баримт бичигт тэмдэглэжээ.