Сирийн эсрэг зэвсэгт тэмцэл хийж байгаа сөрөг хүчний төлөөлөгчид анхны хэдэн зөөвөр зенит-пуужингийн цогцолбор авчээ. «Ройтор» агентлагийн мэдээлснээр засгийн газрын эсрэг Сирийн чөлөт армийн дайчид Түрк улсаас ийм бараг 20 цогцолбор аваад байна. Ямар ангилалын зенит-пуужингийн цогцолбор босогчдод нийлүүлсэн тухай мэдээлээгүй. Сирийн засгийн газрын цэрэг томоохон Алеппо хотод зэвсэгт сөрөг хүчний эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Хотын байдал хүнд түвэгтэй байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээлжээ.