ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Далай лам Орос улсад айлчлах боломжийн тухай асуултад шууд хариулахаас зайлсхийсэн боловч «энэ чиглэлээр ажиллахад бэлэн байгаагаа» илэрхийлэв. «Бид манай иргэд Халимагийн оршин суугчид Далай ламын аялалыг хүлээж байгааг ойлгож байна. Энэ чиглэлээр ажиллана» гэж ерөнхийлөгч «Селигер-2012» залуучуудын чуулга уулзалтад оролцогчийн асуултад хариулан тэмдэглэв. Халимаг бол хүн амын дийлэнх олонхи нь буддын шашин шүтлэгтэй Оросын цөөн БНУлсын нэг юм. Далай лам бол түвдийн ард түмний ба дэлхийн буддистуудын удирдагч юм. 1959 онд Түвдийг БНХАУ-ын бүрэлдэхүүнд өөртөө засах орны хувьд оруулснаас хойш Далай лам арга буюу гадаадад дүрвэн гарсан билээ.Тэрээр талынхантайгаа хамт энэтхэгийн Дхармсала хотод сууж байна. Энд гадаадад дүрвэн гарсан Түвдийн засгийн газар бас ажиллаж байна. Далай лам Бээжинтэй сөргөлдөж,Түвдийг Хятад улсаас салгаж тусгаарлуулахын төлөө тэмцэж байна гэж үздэг. Үүнтэй холбогдуулан Бээжин Далай ламын олон улсын айлчлалыг эрс шүүмжилдэг.