Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын гадаадын анхны айлчлалаа Хятад улсад хийх бодолтой байна гэж өнөөдөр Лондоны «Дейли телеграф» сонин өмнөд солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийг үндэслэн бичжээ. ХКН-ын ТХ-ны олон улсын хэлтсийн дарга Ван Зяжуй даваа гаригт Пхеньянд хүрэлцэн очсон тухай сонинд тэмдэглэсэн байна. Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар тэрээр Бээжин Пхеньянийн хоорондын хамтын ажиллагааны хэтийн төлөвийг Ким Чен Ынтай авч үзэж хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт Бээжинд умард солонгосын дээгүүр албан тушаалтай түшмэл хятадын удирдагчидтай хэлэлцээ хийсэн билээ. Эдгээр аялал Ким Чен Ын Хятадад айлчлах гэж байна гэж шинжээчид таамаглах үндэс болсон. Хятадаас БНАСАУ-д тусламж үзүүлэх асуудал хэлэлцээний гол сэдэв болж мэдэхийг шинжээчид тэмдэглэв. Умард Солонгос хүчтэй үерт нэрвэгдсний уршгаар 88 хүн эндсэн юм.