Өчигдөр ОХУ-аас Хятадын Тяньванийн АЦС-ын 2 дахь ээлжид анхны хэсэг тононг төхөөрөмж явуулав. Интерфакс агентлаг станц барих ерөнхий гэрээлэгч оросын «Атомстройэкспорт» компанийн мэдэгдлийг үндэслэн энэ тухай мэдээлжээ. Нийт 120 гаруй тонн жинтэй тоног төхөөрөмж станцад явуулсан байна. 2015 онд тоног төхөөрөмжийн үлэмж хэсгийг барьж байгаа хятадын станцад явуулна. Энэ оны шувтаргаар Тянванийн АЦС-ын 2 дахь ээлжийн суурь тавих юм. Оросын «Атомстройэкспорт», хятадын «Зянсуний цөмийн эрчим хүчний корпорац хоёр тус станцын 2-р ээлж барих тухай ерөнхий хэлэлцээрт 2010 онд гарын үсэг зуржээ. Орос улс Хятадад тус станц барихад зээл олгоход бэлэн байна. Гэвч зээл шаардагдахгүй бололтой гэж «Росатом» улсын корпорацийн ерөнхий захирал Сергей Кириенко үүний өмнө тэмдэглэн хэлжээ. Хэлэлцээрт заасан ёсоор «Атомстройэкспорт» станцын 3,4-р блокыг анхны ээлжийнхтэй төстэй төслөөр барих юм. Тус бүр 1060 мегаваттын хүчин чадалтай ВВЭР-1000 реакторын төхөөрөг бүхий оросын эрчим хүчний хоёр блокыг анхны ээлжийн төслийн хүрээнд ашиглажээ. Хятадын корпораци АЦС-ын цөмийн бус тоноглолын зураг төслийг зохиож, тоног төхөөрөмж нийлүүлэх юм.