100 мянга орчим үзэгч гадаадаас Лондоны Олимпийг сонирхон иржээ. Энэ нь зохион байгуулагчдын төлөвлөснөөс гурав дахин бага байна.Үүнээc илүү олон хүн ирнэ гэж бодож байсан. Нийслэлийн эдийн засгийн өсөлт түр зуур эрс нэмэгдэнэ гэж британийн эрх баригчдаас амласан нь бүтэхгүй бололтой. Спортын баяр наадам ялангуяа нийгмийн үйлчилгээний хүрээ тухайлбал театр, музейнуудын орлогод зохисгүй нөлөөлөв. Олимпийн наадмын өмнөх үеийг бодоход театр,музейн үзэгчдийн тоо гуравны нэг гаруйгаар багассан байна.