Даваа, мягмар гаригт тасалдан зогссон цахилгаан хангамжийг Энэтхэгийн хойд, баруун бүс нутагт бүрэн сэргээжээ. Өчигдөр тус улсын 22 муж улсад эрчим хүчний хямралын уршгаар 684 сая хүн цахилгаан хангамжгүй болсон гэж Times of India сонинд бичжээ. Энэ удаагийн эрчим хүчний хангамжийн тасалдал дэлхийн түүхэнд хамгийн олон хүнийг хамрах аюултай болсон юм.Өчигдөр орой гэхэд Энэтхэгийн нутаг дэвсгэрийн үлэмж хэсэгт цахилгаан хангамжийг сэргээв. Урьдчилан мэдээлснээр Ражастхан, Харьян, Пенжаб, Уттар-Прадеш зэрэг хойд дөрвөн муж улс эрчим хүчний хэрэглээний хэм хэмжээг 4 мянган мегаваттар хэтрүүлсний улмаас хямрал гарсан байна. Дараа нь энэтхэгийн бусад нутагт цахилгаан эрчим хүчний хангамж тасалдан зогссон билээ.