Өнөөдөр Лондонд зуны Олимпийн наадмын 20 багц медалийн төлөө тэмцээн явагдана. Оросын тамирчид жудо, буудлага, усан харайлт, туялзуур жад, гимнастикийн медалийн төлөө өрсөлдөх юм. Өчигдөр оросын жүдоч Иван Нифонтов хүрэл, хүндийг өргөгч Светлана Царукаева мөнгө, спортын гимнастикийн эмэгтэйчүүдийн шигшээ баг багийн олон төрөлт тэмцээнд мөнгөн медаль хүртлээ. Олимпийн наадмын дөрвөн өдрийн үр дүнгээр оросын шигшээ баг 9-р байр эзлэж байна. Манай баг хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль аваад байна. Нийт 23, түүний дотор алт 13 медаль хүртсэн хятадын шигшээ баг 1-р байр эзлэж байгаа хийгээд бас 23, түүний дотор 9 алт медальтэй АНУ хоёрт, 11 медальтай францын шигшээ баг гуравт орж байна.

Гэрэл зураг