НҮБ-ын ЕА-д БРИКС бүлгийн гишүүн орнууд Саудын Аравийн өрнөдийн хэдэн улстай хамтран боловсруулсан сирийн асуудлаархи тогтоолын төсөлд саналаа өгөхгүй гэж Бразили, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ-ыг нэгтгэсэн бүлгийн эх сурвалжаас мэдэгджээ. Тогтоолын төсөл Дамаскын эсрэг хориг арга хэмжээ авч, ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулахыг уриалсан байна. Тогтоолын эх бичгээр маргааш 8-р сарын 2-нд санал хураана. Урьд өмнө ийм тогтоолыг батлуулахыг НҮБ-ын АЗ-д өрнөдийн орнууд оролдсон билээ. Тэр үед Орос, Хятад улсууд тогтоолын төсөлд хориг тавьсан юм. Хориг арга хэмжээ сирийн зохицуулалтын үйл явцад саад болно гэж Москва, Бээжин хоёр үзэж шийдвэртэй эсэргүүцэж байна. Гаднын оролцлого мөргөлдөөнийг гааруулж, иргэний дайн хийхэд хүргэх вий гэж эдгээр хоёр улс болгоомжилж байна. Үндэсний армитай байлдан дайтаж байгаа зэвсэгт бүлгүүдийг гадаадаас санхүүжүүлж байна гэж Сирийн эрх баригчид мэдэгдэв.