Ган гачигт нэрвэгдсэн сибирийн бүс нутаг Оросын холбооны засаг захиргаанаас тусламж авах бодолтой байна. Энэ гандуу зун хохирол хүлээсэн хөдөө аж ахуйд хөрөнгө гаргах хүсэлт тавих юм. Сибирийн холбооны тойргийн хэдэн бүс нутаг ган гачигаас болж хүнд байдалд оров. Үр тарианы ба бусад ургамлын ургац дунд хэмжээнээс бага болно. Зөвхөн Алтай хязгаарт 3 сая гаруй га бүхий талбайд хөдөө аж ахуйн ургамал устав. Бүс нутгийн 32 район ба хотын хоёр тойрогт онц байдлын дэглэм тогтоожээ. Сибирьт суугаа Оросын ерөнхийлөгчийн онц эрхт төлөөлөгч Виктор Толоконский ургац хураах кампанит ажиллагааны явцад асуудлын шийдвэрт анхаарлаа төвлөрүүлэхийг орон нутгийн эрх баригчдаас шаардав.