Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайн гэргий Гу Калайн хэргийг  8-р сард шүүн таслаж эхлэх бололтой. Их Британийн харьяат Нил Хейвудийг хороосон хэргээр түүнийг яллах юм.

ХКН-ын удирдлага энэ хэргийг аль болох түргэн шүүн таслаж эцэслүүлэхийг сонирхох бололтой. Учир нь дээгүүр албан тушаалтай түшмэлийн гэр бүлийн эргэн тойрны шуугиан маргаан нийт олныг догдлуулав. Бо Силай улс төрийн хуйвалдааны золиос болсон. Юу гэвэл ХКН-ын ХУ111 их хурлын үр дүнгээр ХКН-д тэргүүлэх байр суурь эзлэх байсан гэх мэт мэдээлэл хятадын Интернетэд тархав.

Эрх баригчид Гу Кайлайн хэргийг шүүн таслах ажиллагааг атгаг бус шинжтэй мэтээр харуулахыг хичээх бололтой. Шүүх хуралдаан гэмт хэрэг үйлдсэн Чунцинд биш Хэфэйд болоход ажиглагчид анхаарлаа хандуулав. Тэгснээрээ эрх баригчид шүүхэд хэн ч шахалт үзүүлэхгүй байгааг харуулна гэж Москвагийн УИС-ийн дэргэдэх Ази Африкийн орнуудын дээд сургуулийн дэд захирал Андрей Карнеев «Оросын дуу хоолой» өгсөн ярилцлагдаа тэмдэглээд

«Шүүх ажиллагааг хаалттай дэглэмээр түргэн явуулах талаар бүхнийг хийх бололтой. Хэвлэлийн төлөөлөгчдийг шүүх хуралдаанд байлгахгүй. Тэгснээр удирдлагын шийдвэрийг хэрэгжүүлэх боломж бий болно. Гу Кайлайг шийтгэх нь эргэлзээгүй. Шийтгэвэл удирдлага нэр нүүрээ барахгүй. Бо Силай ийм гэмт хэрэгт хамаатай байсан хэмээн үзэх нь засгийн байгууллагад зохисгүй нөлөөлнэ. Ямар нэг гэм бурууг түүнд тулгахыг оролдох бололтой.Бо Силайг гэмт хэрэг үйлдэх санаархалтай шууд холбож үзэхгүй гэж үзэж байна» гэв.

Энэ нь намаас Бо Силайд ямар нэг үнэлгээ өгөхгүй гэсэн үг бишээ. Түүнийг намын шугамаар шийтгэж бүр намаас хөөж болзошгүй. Бо Силай намын сахилга батыг зөрчсэн гэж урьд мэдээлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Бо Силайг ХКН-ын ТХ, УТТ-ны гишүүн байхыг түр түдгэлзүүлэв. Гэвч Бо Силайн гэм бурууг ХКН-ын ХУ111 их хурлаас хойш ч шууд тодорхой заахгүй гэж олонхи шинжээч үзэж байна.

Бо Силайг дэмжигчид нам, нийгэмд цөөнгүй байгаа нь эрх баригчдыг түгшүүлэв. Иймээс хятадын удирдлагад үе үеийнхэн солигдох үед санал шүүмжлэлийг хэн ч хурцатгахгүй. Гу Кайлайн эсрэг үүсгэсэн эрүүгийн хэрэг улс төрийн талтай. Эрх баригчид Бо Силайн биш багагүй хохирол хүлээсэн намын нэр төрийг бодож байна. Намын дээд удирдлагад хамаатай ер бус гэмт хэргийн тухай өгүүлж байгааг онцлох юм. Бо Силай гэргийнхээ ажил хэрэгч харилцаа холбоонд анхааралтай хандаагүй гэж буруушаана. Харин их хурлын дараа нийт олны анхаарал «тавдахь үеийн «удирдлагыг төлөвшүүлэх үйл явцад шилжсэн үед тэгж буруушаах бололтой.