Бразилийн жүдочин Фелипе Китадаи бямба гаригт хүртсэн Лондонгийн Олимпийн наадмын хүрэл медалиа гэмтээж орхижээ. Одоо тэр Олон улсын олимпийн хорооноос шинээр сольж өгөхийг хүсч байна.

Тамирчин залуу амжилтандаа ихэд баярлан, түүнээсээ нэг хором ч салахгуйгээр шийдэн, шүршүүрт орохдоо хүртэл зүүсээр байжээ. Харин шүршүүрт Китадаи нь санаандгүй унагаж орхитол, тууз нь тасарч, мэдэгдэхүйц зураас үлдэжээ.

ОУОХ-ны мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар, тус байгууллага медалийг солих үүрэггүй, гэхдээ Фелипе нь тус байгууллагыг Олимпийн хзрэл медаль нь түүний хувьд болон түүний гэр бүлийн хувьд ариун шүтээн гэдгийг харгалзан үзэх болов уу хэмээн найдаж байна. Нөгөөтэйгүүр, жүдочин Олимпийн хороонд мэдэгдэл гаргах үедээ шинэ шагналаа Бразильд ирэхдээ өөрийн багийн тэргүүнд шууд шилжүүлж өгнө гэж амлажээ.