Лондонгийн Олимпийн наадмын эхний өдөр 400 метрийн сэлэлтийн төрлөөр ялалт байгуулсан хятадын тамирчин Е Шивэнь түүнд “алт” авахад нь хориотой допинг тусласныг үгүйсгэж байна. “Допинг хэрэглэвэл шигшээ багт байгаад ямарч нэмэргүй, БУНХАУ –ад үүн дээр маш хатуу байдаг”гэж Е Шивэнь тэмдэглэжээ.16 настай тамирчин охины гайхамшигтай хосгүй ялалт “ шудрага бус тоглолтын ” тухай болон түүнийг сэргээш хэрэглэсэн байх гэх олон цуу яриа гарахад хүргэв. Ингэхдээ хятадын тамирчин өөрийн карьерын шилдэг дүнг зүгээр нэг харуулаад зогссонгүй өөрийн урьдны дээд амжилтыг 5 секундээр ахиулжээ. Тэгээд бүр 50 метрийн хэсэгт ийм зайны эрэгтэйчүүдийн уралдаанд “алт “хүртсэн америкийн Райан Лотигээс хурдан байсан аж. Ихэнхи хүмүүсийн сэжигийг одоо шинжилгээний хариу л харуулах болоод байна. Даваа гаригт Дэлхийн подингийн эсрэг агентлаг /ВАДА / сэжигтэй өндөр амжилтанд хүрсэн бүх тамирчдаас тестийн шинжилгээ авна гэж мэдэгдсэн. Түүнчлэн, бох тоглолтуудын шагналтанууд заавал шинжилгээнд орж буй юм. Гэхдээ зарим нэгэн мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар, БНХАУ ын тамирчид генетикийн хамгийн сүүлийн дэвшилтэт технологиудыг хэрэглэсэн байж магадгүй юм гэж үзэж байгаа юм.