Орос улс Лондонд Олимпийн наадмын үеэр хэвшмэл үзлийг орхиж, шинийг санаачлав. Урьдын Олимпийн наадмуудын Оросын өргөөнд хүмүүс өглөө хүртэл түрс идэж, архи ууж наргиж байв. Одоо байдал огт өөр байна. Манай сурвалжлагч Светлана Андреева Лондоны Олимпийн оросын бүх талбайгаар явжээ.

Кенсингтоны цэцэрлэг дэх «Оросын Ордныг» тэндээс сонсогдож байгаа орос дуугаар олж болно. Дуучид түүний дотор Кубанийн казакуудын найрал дуучид бичлэг залгалгүй ямагт өөрснөө дуулцгааж байна. Өглөө бүр английн бяцхан хүүхдүүд дагалдан дуулцгаадаг. Эцэг эх нь хүүхдүүдтэйгээ хамт хэдэн өдөр дараалан Кенсингтоны цэцэрлэгийн «Оросын ордон» орших өнцөг буланд очиж байна. Энд оросын дуу сонсохоос гадна зураг зурах, баримал,тоглоом хийхэд сурч байна.

Үд дунд гэхэд цахим гажеттай залуучууд «Оросын ордны» эргэн тойронд цуглардаг. Энд Wi-Fi нэмэлт бүртгэлгүй үнэ төлбөргүй ажиллаж байгаа нь Лондоны хувьд ховор үзэгдэл билээ. Оросын ч гадаадын ч сэтгүүлчид «Оросын ордонд» очдог. Энд тэд олимпийн цэнгэлдэх хүрээлэнгүүдээс сүүлийн үед ирсэн мэдээнүүдийг сонирхож, үзүүлэн танилцуулах янз бүрийн арга хэмжээ ба нэрд гарсан тамирчдын хэвлэлийн бага хуралд оролцож байна.

Гэвч «Оросын ордон» бол Орост хамаатай Кенсингтоны цэцэрлэг дэх цорын ганц цэг бишээ. «Сочи-паркад» 2014 оны өвлийн Олимпийн наадмын нийслэл болох Сочи хотоор цахим хэрэгслийн тусламжтайгаар аялаж болно. Гэвч үүнд 20 фунт төлөх юм.Оросын үзэсгэлэнт байгалийг 4D хэлбрээр хараад чарга-бобслейн замаар явна. Оросын уран гулгалтыг сонирхогчдод сюрприз бэлджээ. «Сочи-паркын» жижиг мөсөн талбарт Илья Абербухын удирдлагаар олимпийн аврагуудын мөсөн дээрх шоуг үзнэ. Түүнчлэн оросын олимпийн шигшээ багийн хувцас худалдан авч болно.

Шөнийн зугаа цэнгээнд дуртай хүмүүст зориулсан The Club бол Лондон дахь оросын бас нэг талбай юм. Энд түрүүлэгсдэд мэнд хүргэж, концерт тоглож, дискотекийг зохион байгуулж байна. The Bosco Club-д чөлөөтэй орохгүй. Тус компанийн зохиосон Оросын шигшээ багийн хувцастай орж болно.

Цаашид яах вэ? Үүр цайх үеэр Кенсингтоны цэцэрлэг дэх «Оросын ордны» өмнөх жижигхэн нугад энд тэндгүй байгаа зөөлөн дэрэн дээр амарч өглөөний хоол идэж болно. Тэгээд олимпийн Лондонгоор ахин зугаална …

Гэрэл зураг