Өрнөдийнхөн Дамаскийн дэглэмийг устгахын тулд ливийн адил эмх замбараагүй байдлыг өргөн хэрэглэж байна. Тухайлбал, таамаглалууд нь болж өнгөрсөн үйл явдлуудаа  нэвтрэх мэт мэдээллийн дайн. Бодит баримтуудыг зүсийг нь өөрчлөн танигдахгуй болтол хувиргах юм уу, аль эсвэл таг чиг болчихно. Одоо уг дайнд Австрийн томоохон Дий Кронэн Цайтунг/ сонин оролцож эхэллээ. Сонин Сирийн дайнаас хийсэн сурвалжлагадаа фотошопыг ашиглажээ.

Блогчууд австрийн “Die Kronen Zeitung “ сонины худал хуурмагийг илчилжээ. Сонин Сирийн эдийн засгийн нийслэл - сүйрсэн Алеппо хотын дүрвэгсэдийн гэр бүлийн  зургийг нийтэлжээ. Хүүхдээ тэвэрсэн эрэгтэй хүн, толгойдоо хиджабтай эмэгтэйн хамт эргэн тойрон дайны гал дүрэлзэх гудамжаар явж байгаа зураг. Зургийн дор :Асадын арми босогчдын эзлэн аваад байгаа Алеппо хот руу танкийн замаа тавьж байна гэжээ.

Тус хэвлэлийн булхайг илчлэхэд блогчуудад нөгөө л  зураг туслажээ. Энэ гэрэл зураг Европын хэвлэлийн гэрэл зургийн / EPA –European press photo agency/ агентлагийн баазаас олджээ. Зурагчин сирийн гэр бүлийг хотын ердийн амьдралын фон дээр дүрслэн харуулсныг австрийн сонины редакц фотошопын туслалцаатайгаар энэхүү гудамжийг балгасанд хувиргажээ.

“Оросын дуу хоолой” радиод өрнөдийнхөн Алеппог тойрсон байдлыг шахаанд оруулж байгааг гэрчлэх гэрчүүд бий. Тэдний нэг тус хотын оршин суугч Анфуана аш-Шахаби юм.«Алеппогийн байдлыг тайван гэж яавч хэлж болохгуй. Гэхдээ тэвчиж болно. Ямартай ч ХМХ үүдийн бичээд байгаа шиг биш юм. Засгийни газрын цэргүүд хотыг ойрын өдрүүдэд босогчдоос чөлөөлнө. Дашрамд хэлэхэд, тэдний ихэнхи нь одоо бууж өгөөд байна. Алеппогийн зарим нэг хэсгүүдэд босогчидтой мөргөлдөөн гарсаар байна, харин бусад газруудад байдал тайван байна. Хомс болон Дамаскад байдал тийм л байсан, нарийхан гудамжтай хотын захуудад сөргөлдөөн гарч байсан. Бусад газруудад маш тайван байсан. Тартус болон Латакийд алан хядагчдын тухай ямарч мэдээлэлгүй байгаа.  Хүмүүс тайван амьдарч, ажил төрлөө хийж байна» гэж Анфуана аш-Шахаби хэллээ.

Өөрөөр хэлбэл, босогчдын өмнө зарласан Рамадан сарын үеэр “Дамаскад галт уул дэлбэрч, Сирид газар хөдлөнө” гэсэн мэдэгдэл зохион байгуулагчдад одоогоор хүртэх ёстой ашгийг нь авчирсангүй. Түүнчлэн, засгийн газрын хүчнийхэн босогчдыг бүхий л чиглэлд шахаж байна. Харин Вашингтон мэдээллийн дайны логикийн дагуу сирийн дэглэм унах нь цаг хугацааны асуудал гэсэн дүр эсгэж байна.

АНУ-ын БХЯ-ны сайд Леон Панетта хэлсэн үгэндээ, Вашингтон нь Асадыг огцорсны дараа Сирийн төрийн аппаратыг хадгалахын төлөө байна гэж мэдэгдсэн. Энэ нь тус улсад тогтвортой байдлыг хадгалахад шаардлагатай. Бид Иракад гаргасан алдаагаа давтахгүй байх нь маш чухал гэж Панетта хэлжээ.

Тэгэхлээр зэрэг Пентагон бүх асуудлыг шийдвэрлэсэн байх нь. Асадын өмнөөс, сирийнхний өмнөөс. Тийм ээ? Ирак шиг байх нь, гэхдээ арай илүү. Гэтэл сиричүүд үүнийг хүлээн зөвшөөрөх үү?