БНАСАУ-ын хүндийг өргөгч Ким Ун Гук 62 кг хүртэл жингээр дэлхийн дээд амжилтыг ахиулж 2012 оны Олимпийн аварга боллоо. 23 настай хүндийг өргөгч нийт 327 кг өргөв. Энэ нь БНАСАУ-ын шигшээ багийн 3 дахь алтан медаль билээ. Тус улсын шигшээ баг хүнд атлетикийн төрлөөр хоёр алтан медаль аваад байна. Колумбийн Оскар Фигероа Москуэра мөнгөн, Индонезийн Еко Юли Ираван хүрэл медаль хүртэв. Хоёулаа тус тус 317 кг өргөсэн боловч, Өмнөд Америкийн төлөөлөгчийн жин илүү хөнгөн байв. Оросын хүндийг өргөгчид мөн жингийн тэмцээнд оролцсонгүй.