Японы шигшээ баг эсэргүүцлий нь хүлээн зөвтгөсний үр дүнд олимпийн эрэгтэйчүүдийн олон төрөлт тэмцээний мөнгөн медаль хүртлээ. Дэлхийн гурван удаагийн аварга Кэхэн Утимура япончуудын тэмцээнийг төгсгөсэн билээ. Эхлээд шүүгчид тамирчинд 13,466 балл ногдуулж, японы багийг шагналтнуудын цэсээс хасав. Гэвч дүнг үүнээс өндөр байх ёстой гэж Японы шигшээ баг үзэж эсэргүүцэл мэдүүлэв. Шүүгчид үүнийг хүлээн зөвшөөрчээ. Тэгээд Утимурад 14,166 балл өгсөн учир японы бага мөнгөн медаль хүртлээ. Үүний үр дүнд британийн гимнастикчид 2-р, украйных 4-р байр эзлэв. Хятадын шигшээ баг алтан медаль хүртлээ. Оросын гимнастикчдын шигшээ баг дөнгөж 6-р байр эзлэсэн байна.