Залуу маршал Ким Чен Ыны удирдлагаар Умард Солонгос хятадын замаар замнаж эхлэх бололтой.Сүүлийн хэдэн долоо хоногт БНАСАУ-ын хөдөө аж ахуйн удирдлагад их өөрчлөлт гарч эхлэв. Үйлдвэрлэлийн салбаруудын хүрээг эрс багасгаж, гэл бүлээрээр гэрээгээр ажиллах зарчмыг нэвтрүүлж байна. Эд бүхэн 70-д оны сүүлээр эхлэсэн Хятадын хөдөө аж ахуйн үйлдвэрэлийн үе шаттай төстэй байна. Энэ нь шинэтгэл биш шинэтгэлийн угтвар нөхцөл байх.

Энэ үйл явцтай зэрэгцэн үзэл суртлын хяналт суларч байна. Өнгөцхөн харахад зарим өөрчлөлт ёс төдий шинжтэй. 7-р сарын эхээр Ким Чен Ын  сайхан эхнэртэйгээ хамт нийт олны өмнө гарч эхлэв. Энэ нь гэр бүлийн амьдралыг ийнхүү ил тод болгохын эсрэг уламжлалд харшилж байна.

Залуу маршалын санаачилгаар зохион байгуулсан «Моранбон» чуулгынхан 7-р сарын эхээр Пхеньянд концерт тоглосон явдал бас уламжлалд нийцэхгүй байна. Ким Чен Ын гэргийтэйгээ хамт ер бусын үзвэр болсон концертод байлцав. Умард Солонгосын ёсыг бодоход нэлээд чөлөөтэй маягийн хувцастай арваад сайхан эмэгтэй америкийн эстрадын хөгжим хөгжимдлөө.Микки Маус Минни, Белоснежка хоёртой хамт тайзнаа гарчээ. Америкийн олонд тугсэн хөгжмийг завхай булай явдлын илрэл мэтээр олон арван жилийн турш харуулж ирсэн улсад ийм үйл явдал болсон юм.

Ажиглагчид Умард Солонгосын эдийн засгийн бодлогыг олон жилийн турш гайхан ажиглаж ирсэн гэж солонгосын талаархи оросын нэрт шинжээч Андрей Ланков хэлээд «Умард Солонгосын эдийн засгийн байдал хүндэрч, хөрш орнуудаас хоцров. БНАСАУ-ын удирдлага Хятад буюу Вьетнам маягийн шинэтгэл улс орондоо явуулах арга барилыг няцаасан» гэв.

Өнгөцхөн харахад энэ нь ухаалаг бус бодлого мэт санагдана. Гэвч маршал Ким Чен Ир ба түүнийг хүрээлэгсэд шинэтгэлээс эмээх шалтгаантай байсан. Шинэтгэл бол улс орноо сунжирсан хямралаас гаргах шилдэг арга барил гэдгийг Ким Чен Ир ойлгосон байх.Гэвч Хятадыг бодоход Солонгос хоёр хэсэгт хуваагдсан улс юм. Эдгээр хоёр хэсгийн эдийн засгийн хөгжил эрс ялгаатайг тэрээр бас ойлгож байсан бололтой.

Ийм нөхцөлд шинэтгэл эрсдэлтэй ажиллагаа болж мэднэ. Хятад маягийн шинэтгэл бол хүн амьд тавих хяналт сулрана гэсэн үг. Хяналт суларвал гадаад ертөнц юуны түрүүнд Өмнөд Солонгосын тухай мэдлэг гарцаагүй дэлгэрнэ. Умард Солонгосын хүн ам засгийн хууль ёсны удирдлагад эргэлзэж мэднэ. Тэгвэл Хятадад эдийн засгийн өрнөлт шинэтгэлийн үр дүн болсон бол Умард Солонгост улс төрийн хямрал гарах хор холбогдолтой болж мэднэ гэв.

Ким Чен Ир байдал ийнхүү хөгжихээс болгоомжилсон. Эдүгээ түүний Макаод суудаг хүү Ким Чен Нам өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагдаа үүнийг батлав. Чен Нам ч болгоомжилж байсан.

Өнгөрсөн оны 12-р сард маршал Ким Чен Ир нас барснаас хойш түүний отгон хүү Ким Чен Ын засгийн эрхэнд гарав. Ким Чен Ын хэдэн настай нь тодорхой биш байна. Гэвч 30 хүрээгүй нь лавтай. Харин Умард Солонгосын өөр удирдагчдын дундаж нас 70-д ойртож байна. Нас сүүдэр бол Ким Чен Ынд тулгарсан ганц асуудал бишээ. Шинэ удирдагч улс төрийн туршлага, өөрийн баггүй байна.

Ийм нөхцөлд эхний үед туршлагагүй залуу жолоодогч болгоомжтой удирдаж, ахмадуудын зөвлөмжийг анхаарах нь зүй ёсны хэрэг болох байсан. Ахмад зүтгэлтнүүд л Ким Чен Ир засгийн эрхэнд байсан үед улс орны бодлогыг тодорхойлж байв. Иймээс эхний нэг-хоёр жил өөрчлөлт гарахгүй хэмээн үзэж байсан. Гэвч Ким Чен Ын улс төрийн чиг бодлогыг шийдвэртэй өөрчлөх бодолтой байх шиг байна.

Цэргийн нөлөө бүхий удирдагч жанжин штабын дарга Ли Ён Хог бүх албан тушаалаас нь огцоруулсныг үүнтэй холбогдуулан дурдая. Өмнөд Солонгосын тагнуулын тоо баримтуудаас харахад албан ёсоор мэдээлсэн «биеийн байдал» биш Ким Чен Ирийн хамтран зүтгэгч залуу удирдагчийн эдийн засгийн шинэтгэлийг эсэргүүцсэн явдал огцруулах шалтгаан болжээ.

Ким Чен Ын ахмад удирдагчдын эсэргүүцлийг давж, бодит шинэтгэл явуулж чадах уу? Чадвал шинэтгэж байгаа Умард Солонгосыг хяналтдаа хэвээр байлгах уу? Хувь заяа нь Дэн Сяопины эсвэл шинэтгэлийг эхлүүлсэн ч байдлыг хяналтдаа байлгаж чадалгүй ЗСБНХУ-ыг бутаргахад хүргэсэн Горбачевын хувь заяатай төстэй болох уу?