НҮБ-ын шинжээчдийн бүлэг БНАСАУ-ын дүүргүүдэд очиж, шаардагдах тусламжийн хэмжээг тодорхойлно. Энэ тухай Бангкокд суурилдаг НҮБ-ын Азийн бүс нутгийн хүүхдийн сангаас /ЮНИСЕФ/ мягмар гаригт уламжлав. Өмнө нь өнгөрсөн долоо хоногийн туршид үргэлжилсэн үерийн улмаас 88 хүн амь насаа алдаж, 30 гаруй мянган га талбай газар усанд автсан тухай мэдээлсэн . Солонгосын ЦТАК агентлаг үерт автсан газар болон байшингийн дээвэр дээр аврагдахаар гарсан хүмүүсийн дүрс бичлэгийг тараажээ.