Саудын Арабын жүдо бахийн тамирчин Войдан Шахерканид Лондонгийн Олимпийн тоглолтуудад хиджабтай барилдахыг нь зөвшөөрчээ. Өмнө нь Олон улсын жүдо бөхийн холбоо лалын шашинтнуудын уламжлалт гивлүүрийн эсрэг байр суурьтай байсан. Түшмэдүүдийн үзэж байгаагаар, оролцогч эмэгтэйд аюул учруулж мэдэх аж. Үүний дүнд тамирчин бүсгүйг ийм төрлийн тусгай дизайнаар хийгдсэн хиджабтай /алчууртай/ гарахыг зөвшөөрчээ. Өнгөрсөн баасан гаригт 78 кг жинд өрсөлдөх Войдан Шахеркан нь хэрвээ гивлүүргүй бол  тэмцээнд оролцохгүй гэж мэдэгдсэн юм. Учир нь Саудын Арабын эрх баригчид ийм болзолыг тавьж тамирчин бүсгүйд Олимпийн тоглолтуудад оролцохыг зөвшөөрсөн аж. Тус улсаас Олимпийн шигшээ багийн бүрэлдэхүүнд хоёр эмэгтэй орсон. Түүнчлэн шигшээ багт 800 метрийн гүйлтийн төрөлд Сара Атгар оржээ. Саудын Араб өмнө нь олимпийн тоглолтуудад эмэгтэй тамирчдыг илгээж байгаагүй.