Лондонгийн зуны ХХХ “Олимпиада -2012” тоглолтуудад оролцож байгаа Монголын тамирчдын эхлэлийг жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг жинд барилдсан Сайнжаргалын Ням-Очир тавьлаа. Олимп эхлээд 3 хонож байхад жүдо бөхийн 73 кг жинд барилдсан тэрбээр өчигдөр орой хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Голландын тамирчин Декс Элмонтыг юүко үнэлгээгээр ялж хүрэл медалийн эзэн боллоо. Тэрээр анх удаагаа олимпийн наадамд оролцож, ийнхүү алтан медаль хүртээд байна.