ОУСС-ын нэгдсэн цогцолборт ордог Оросын ачааны “Прогресс”хөлөг онгоц мягмар гаригт станцаас салж “чөлөөт нислэг хийхээр одов. Ойрын гурван долоо хоногт хөлөг  тойрог замын лаборатор хэлбэрээр ашиглагдана. Орчны орон зайг судлахаар нилээд хэдэн цуврал туршилтуудыг төлөвлөөд байна. 8-р сарын 20-нд “Прогрессыг” тойрог замаас гаргаж,  замын чиглэлүүдээс алслагдсан Номхон далайн тусгайлан заасан дүүрэгт живүүлэх юм. ОУСС-ын чөлөөлөгдсөн зогсоолыг дэлхийгээс ОУСС-д тоног төхөөрөмж, хүнс болон ундны ус, кислородын нөөц зэргийг 8-р сарын 2-нд аваачих дараагийн “Прогресс” эзлэнэ. 2007 оны намраас станцаас салсаны дараа бараг бүх ачааны хөлгүүдийг сансрын судалгааны модуль хэлбэрээр ашиглаж ирсэн.