Йеменьд тус улсын нэгэн омогийн төлөөлөгчид Италийн ЭСЯ-ны ажилтаныг хүчээр барьжээ. Тэд диломатыг мөнгөөр солихыг эрх баригчдаас шаардаж байна. Энэ тухай мягмар гаригт Рейтер агентлаг тус улсын ДХЯ- ыг иш татан уламжилжээ. Хүн хулгайлагчид өөрсдийн нэг төрөл төрөгсөдийг баривчиласны нөхөн олговор олгох болон Сане дахь эдлэн газрыг буцааж өгөхийг шаардсан аж. Италийн дипломат ажилтныг ням гаригт Йемений нийслэл Санед зэвсэглэсэн хэдэн хүмүүс хулгайлжээ. Тус улсын ДХЯ -ны мэдээлснээр, италийн иргэнийг тус улсын төвийн Мариб мужид барьжээ. Италийн ГХЯ өөрийн иргэнийг хулгайлсан тухай энэхүү мэдээллийг батлан нотложээ.