НҮБ-ын тэргүүн сирийн Алеппо хотод засгийн газрын цэрэг, зэвсэглэсэн босогчдын хоорондын тулалдаан намжихгүй байгаад  сэтгэл нэн түгшиж байгаагаа илэрхийлэв. Түүний ярьснаар, 7-р сарын 29-ний ням гаригт НҮБ-ын ажиглагчдын цуваа  буудлагад өртсөн ч, аз болоход хэн ч нэрвэгдээгүй байна. ОХУ-ын ГХЯ Алеппогийн байдалд нэгэн адил түгшиж байна. Сирийн Алеппо хотын байдалд түгшиж байгаагаа ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Геннадий Гатилов даваа гаригт мэдэгдэв. Тэрбээр зарим нэгэн ХМХ-үүдийг байдлыг хэтрүүлэн тусгаж байна гэж буруушаажээ. “Алеппогийн байдал үнэхээр хүнд байгаа. Хөлсний ХМХ-үүд сөрөг хүчнийхний хийгээгүй бүхнийг үүгээр дүүргэхийг оролдож байна ” гэж Гатилов өөрийн Твиттер дээр бичиж үлдээжээ. Сирийн хоёрдахь том хот болох Алеппогийн төлөө тулалдаанууд өнгөрсөн долоо хоногийн дунд үеэс үргэлжилж байна. Засгийн газар нилээд хэсгийн цэргүүдээ тийш татаад байна. Үүнд их буу, хуягт танкууд орж байна. Хүчтэй тулалдаан эхэлсэн цагаас тус хотод 50 хүртэл тооны хүн амиа алджээ. НҮБ-ын гаргасан тоо баримтаар Алеппо хотоос 200 мянга орчим хүн оргон зайлжээ. Гэхдээ хүн амын дийлэнхи хэсэг хүнд тулалдааны улмаас хотоос гарч чадаагүй аж.