Олимпын хэрүүл маргаан бямба гаригийн үдшээс эхлэж одоо улам эрч хүчээ авч байна. Британийн ОНХМХ-үүдийн үнэлгээгээр олимпын тоглолтын хоёр дахь өдөр буюу өчигдөр Лондоны олимпын цэнгэлдэх хүрээлэнгүүдийн 12 мянга гаруй суудал хоосон байжээ. Энэ нь хүссэн хүн байхгүйгээс болоогүй байна. Эдгээр судлуудыг спортын түшмэд, ивээн тэтгэгчид, сэтгүүлчидэд хувиарлаж өгсөн гэж Олимпын тоглолтын зохион байгуулах хорооны тэргүүн Себастьян Коу ярьсан байна. Тэдэнд олгосон энэ сайхан боломжийг тэдний олонхи нь одоо болтол ашиглаж чадаагүй байна. Энэ асуудлыг тун удахгүй шийдэх бөгөөд олимпын хэд хэдэн тэмцээнд нэмэлт тасалбарууд худалдаж магадгүй гэж Лондон хотын дарга Борис Жонсон өнөөдөр мэдэгдлээ.