Энэтхэг улсын ЗХ-нийг зэвсэглэхэд зориулж Хятад улс өөрийн боловсруулсан байлдааны нисдэг тэргийг санал болгоход бэлэн байна. Хятадын цэргийнхний мэдэгдлээс иш татан Хинду сонин энэ тухай мэдээлсэн байна.

Тунчжоу дахь нисдэг тэргэний 4-р хороонд гадаадын сэтгүүлчид айлчлах үеэр хятадын нисдэг тэрэгний техникийг Энэтхэг улсад нийлүүлэх төлөвийн тухай яриа гарсан байна. ХАЧА-ийн төлөөлөгчдийн хэлснээр Хятад улс Энэтхэг улсад цохилтын Харбин Z-9 болон олон зориулалт Чангхи Z-11 нисдэг тэрэгнүүдийг нийлүүлэхэд бэлэн байна.

Дели болон Бээжингийн харилцааг судалдаг ажиглагчдын хувьд энэ мэдэгдэл гэнэтийн зүйл боллоо. Эрт дээр үеийн газар нутгийн маргаанаас болж хятад, энэтхэгийн харилцаа түгшүүртэй хэвээрээ байгаа билээ. Эдийн засгийн болон цэрэг улс төрийн салбарыг хамарсан нөлөөгөө Ази тивд бэхжүүлхийн төлөөх геополитикийн өрсөлдөөн Энэтхэг, Хятад улсуудын хооронд улам гаарч байгаа билээ. Энэтхэг улсын эртний өрсөлдөгч Пакистан улстай Хятад улс хамтын ажилагаагаа улам бэхжүүлсээр байна. Хятад улс эртнээс өөрийн ашиг сонирхолын бүс гэж үзсээр ирсэн ЗӨА-ийн нутагт Энэтхэг улс улам идэвхитэй ажиллаж байна.

Энэтхэг улсад цэргийн техник нийлүүлэх боломжийн тухай зарлаж байгаа Бээжингийн алхамыг Делитэй эвлрэх гэсэн дохио эсвэл бүс нутгийн цэргийн техникийн зах зээл дээрх Хятад улсын өсөн нэмэгдэж байгаа ойворгон зангийн илрэл гэж цэргийн шинжээч Максим Пядушкин үзэж байна: «Хятад улс цэргийн техник тэр дундаа нисдэг тэрэгний техникийн томоохон нийлүүлэгч болохыг зорьж байгааг энэ санал гэрчилж байгаа юм. Харин Энэтхэг улсын хувьд авч үзэх юм бол хятадын саналыг хүлээж авах нь юу л бол. Санал болгож байгаа загварууд нь хуучирсан тэгээд ч жинхэнэ бус юм. Эдгээр нисдэг тэрэгнүүд нь францийн нисдэг тэрэгний хуулбарууд юм. Өнөөдөр Энэтхэг улс дэлхийн зах зээл дээрх хамгийн шилдэг саналуудыг сонгож авах боломжтой байна» гэж тэр ярилаа.

Хятадын цохилтын Z-9 нисдэг тэргийг 20 жилийн өмнө боловсруулсан Еврокоптер компанийн хуучин нисдэг тэрэгний суурин дээр бүтээсэн юм. БНХАУ-д одоо үйлдвэрлэж байгаа нисдэг тэрэгний техник нь хоёр, гуравдугаар үед хамрагдаж байгаа юм, харин Энэтхэг улсад 4 дэх үеийн нисдэг тэрэг шаардлагатай байгаа гэж Жавахарлар Неругийн нэрэмжит Их сургуулийн профессор Шрикантх Кондапалли үзэж байна. Энэ түвшингийн ямарч саналыг хятадууд дэвшүүлж чадахгүй гэж шинжээч үзэж байна.

Эрт орой хэзээ нэгэн цагт Хятад улс дэлхийн нисэх хүчний зах зээл дээр хүртээмжтэй санал дэвшүүлж чадна. Хятадын нисдэг тэрэгнүүдийг одоо гадаадын худалдан авагчид гол төлөв 3 дахь орныхон худалдан авч байгаа юм. Латин Америк, Африк тивийн орнууд болон Ази тивийн ядуу орнууд хямд үнээс нь болж хятадын бүтээгдхүүнүүдийг худалдан авч байгаа юм. Барууны технологуудад хятадуудыг орохыг хориглосон боловч тэд иргэний нисдэг тэрэгний үйлдвэрлэлд хамтын ажиллагааг идэвхитэй хөгжүүлж байна. Хамтарсан төслийн хүрээнд олж авсан иргэний технологиудыг хятадууд байлдааны нисдэг тэрэг бүтээхдээ ашиглаж чадна гэдгийг шинжээчид үгүйсгэхгүй байна. Ийм учраас хятадууд ойрын үед илүү чанартай саналыг дэлхийн зах зээл дээр тавьж магадгүй.