Тажикстаны Уулын Бадахшан мужийн дайнчид төр засагт зэвсгээ хураалгаж байна. Одоогийн байдлаар арав гаруй пулемёт, гранат шидэгч, мэргэн буучийн винтов зэргийг хураалгаад байна гэж тус улсын хууль сахиулах байгууллагынхан мэдээлж байна. Хорог хотын захад 7-р сарын 24-нд генерал Абдулло Назаровын амь насыг хороосны дараа Ардын фронтын толгойлогчид алуурчныг өгөх болон зэвсгээ хураалгахаас татгалзсан учир энэ мужийн төвд засгийн газрын цэргүүд тусгай ажиллагаа явуулсан юм. Дараа нь байлдааны ажиллагаагаа зогсоох талаар тохиролцсон бөгөөд хоёр тал үүнийг мөрдөж байна. Уулын Бадахшанд хууль бус дөрвөн бүлэглэл байгуулагдсан бөгөөд тэд алан хядлага үйлдэх, мансууруулах бодисын тэвэрлэлт, худалдаа хийх, хууль сахиулах байгууллагын ажилтнуудад халдах зэрэг хэдэн арван гэмт хэрэг үйлдээд байгаа юм.