Энэ долоо хоногт Франц улс сирийн асуудлаар НҮБ-ын АЗ-ийн яаралтай хуралдаан хийлгэнэ. Франц улсын ГХЯ-ны сайд Лоран Фабиус радиогоор үг хэлэхдээ өнөөдөр ингэж мэдэгдлээ. НҮБ-ын АЗ-ийг Франц улс 8-р сард даргална гэж тэр бас хэлсэн байна. Орос, Хятад улсууд эсэргүүцэж байгаа ч гэсэн Париж, Сири улсын төр засагт улс төрийн өөрчлөлт хийхийг оролдоно гэдгийг сайд ойлгууллаа. Сири улсын талаарх ОУ-ын байр сууринд “ливийн хувилбар” нөлөөлсөн гэж оросын ерөнхий сайд Д.Медведев британийн “Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн юм.