Оросын гимнастикч Виктория Комова эхний тэмцээнд ялалт байгуулж, спортын гимнастикийн олон төрөлтийн шувтрагад тэмцэх боллоо. Энэ тэмцээнд 4-р байр эзэлсэн Алия Мустафина бас шувтрагад тоглох боллоо. Комова, Мустафина нар савлуур дээр, Ксения Афанасьева, Мустафина хоёр чөлөөт дасгал дээр, Комова, Афанасьева нар бревно дээр тус тус шалгарсан байна. Харайлтад Мария Пасека шалгарсан байна. Урьдчилсан тоглолтод оросууд багаараа 2-рт орсон байна. Америкчууд нэгт, хятадууд 3-т орсон байна. Шийдвэрлэх шатанд Румын, Их Британи, Япон, Итал, Канад улсуудын тамирчид шалгарсан байна.