Дмитрий Медведев Лондонд британийн Таймс сэтгүүлийн сурвалжлагчийн асуултад хариуллаа. Дотоод болон гадаад бодлого анхаарлын төвд байлаа. Сирийн байдлыг зохицуулах шинэ санаачлага, авилгатай хэрхэн тэмцэх зэрэг асуултуудыг Манант Альбионы сурвалжлагчид сонирхосон байна.

Букингемийн ордонд болсон хүлээн авалтын үеэр Дэвид Кэмеронтой уулзаж янзын бүрийн сэдвээр хангалттай ярилцсан гэж засгийн газрын тэргүүн Д.Медведев ярьсан байна. Бидний санал сирийн асуудлаар нийцэхгүй байгаа ч гэсэн ОУ Британитай Сирийн хямралыг зохицуулах асуудлаар байнга холбоо харилцаатай байна гэж Д.Медведев онцлон тэмдэглээд: «Байдал маш хүнд, хэцүү байна гэхдээ Кофи Аннаны төлөвлөгөө үеэ өнгөрөөгүй байна, энэ бол хамгийн энх тайванч улс төрийн арга барил юм. Орос, Британи, ОУ, АНУ-ын байр суурь нь нийцэхгүй байгаа мэт боловч үнэн хэрэгтээ яриад байгаа шиг тийм ч хол биш байгаа юм. Иргэний дайн бол сирийн хувьд хамгийн муу хувилбар гэж бид үзэж байгаа. Харамсалтай нь ийм мөргөлдөөний үед болдог шиг л маш олон хүн амь насаа алдаад байна. Тухайн үед нь бие биенээ сонсож хэлэлцээрий ширээнд суугаагүй хоёр тал хоёулаа буруутай. Сирийн ерөнхийлөгч Башар Асадад маш хурдан шинэчлэлт хийж, сөрөг хүчинтэй хэл амаа ололцох ёстой гэж би жилийн өмнө хэлж байсныг Дэвид Кэмеронд сануулсан. Аннаны төлөвлөгөөний нөөц барагдаагүй байна, бид хоршин нэгдэж энэ асуудлаар зөвлөлгөөнөө үргэлжлүүлэх ёстой» гэж хэллээ.

“Дахин ачаалал” Д.Медведевийг ерөнхийлөгч байх үед болсон учраас британийн сэтгүүлчид түүнээс ОХУ, АНУ-ын харилцааны тухай асуусан юм. Хэд хэдэн асуудлаар бодитой санал зөрөлдөөн гарч байгаа ч гэсэн бид олон зүйлийг хийж чадсан гэж засгийн газрын тэргүүн мэдэгдсэн байна. ПДХ системийн талаарх ОХУ, АНУ-ын байр суурь хэзээ нэгэн цагт ойртох бол уу? гэсэн асуултад Д.Медведев хариулахдаа, эхлээд энэ систем хэний эсрэг чиглээд байгаа гэдгийг тодорхойлох шаардлагатай гэж үзэж байна: «Энэ пуужингийн довтолгооноос хамгаалах бамбайг хэний эсрэг байгуулаад байгаа гэдэг талаар дуугүй болдог нэг тийм хэлбэр үүсээд байгаа юм. Хууль бусаар цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа болон шинэ пуужин бүтээж байгаа улсуудын эсрэг чиглэгдэж байгаа бол бид ойлгож байна. Бий болох бамбай болон ПДХ систем ОУ дахь байг яагаад устгах гээд байгааг тайлбарлаад өгөөч ээ! Өөрөөр хэлвэл манай пуужингийн нөөцөд яагаад нөлөөлөх гээд байна вэ? Хэрвээ энэ бүх нь бидний эсрэг чиглэгдэж байгаа бол түүнийгээ шудрага л хэлчих л дээ. Одоо үед аюулгүй байдлын түлхүүр болоод байгаа ОХУ, АНУ-ын хоорондын цөмийн зэвсгийн тэнцвэртэй байдлыг зөрчих болно. Яг энэ асуултад хариу авч чадахгүй л байгаа юм даа» гэж Медведев ярилаа.

Д.Медведев британийн сэтгүүлчидтэй зөвхөн олон улсын бодлогын талаар яриагүй юм. Улс орны болон түүний эдийн засгийн хөгжлийг саатуулж байгаа ОУ дахь авилгалын тухай, жагсаал цуглааны тухай хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтийн тухай британийн сэтгүүлчид асуусан байна. Сүүлийн хэдэн сард манай хууль тогтоомжийн талбар дээр онц гойд зүйл огт болоогүй, улс орон нэг намын систем рүү гулсаагүй гэж Дмитрий Медведев онцлон тэмдэглэлээ.