Вьетнам улсын ерөнхийлөгч Чыонг Тан Шанг, Ненецийн өөртөө засах тойргийн амбан захирагч Игорь Федотов нар Баруун Хоседаюгийн нефтийн орд газрын олборлолтын ажлыг эхлүүллээ. Нээлтийн ёслолын ажиллагааны үеэр Чыонг Тан Шанг цугларсан олонд мэндчилгээ дэвшүүлээд нефти, хийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндөр үнэлэж “Русвьетпетро” компанийн ерөнхий захирал Виктор Абмаев, түүний нэгдүгээр орлогч Као Ми Лой нарыг Вьетнам улсын төрийн дээд шагналаар шагнасан байна. Ашиглалт эхэлсэн цагаас эхлээд энэ оныг дуустал энэ орд газраас 180 мянган тонн нефть олборлохоор төлөвлөөд байна. Нийтдээ 60 цооног өрөмдөхөөр төлөвлөж байгаа ба жилд 1,5 сая тоон нефть олборлох ёстой юм. Энэ орд газрыг байгуулахад “Русвьетпетро” компани 6 тэрбум рублийн хөрөнгө оруулаад байна. Москва, Ханой Вьетнамын эрэг хавийн нефть хийн олборолтын ажилд амжилттай хамтран ажиллаж байгаа билээ.