Орос улсын Алс Дорнодын эдийн засгийн усанд хулгайгаар загас агнах ажлыг сэрэмжлэн зайлуулах талаар Хятад, Орос улсууд ажиллаж байна. БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэйн өнөөдөр нийтлүүлсэн мэдэгдэлд ингэж өгүүлсэн байна. Түүний хэлснээр Москва Бээжин зохих тохиролцоонд хүрсэн байна. Хятадын тал ОХУ-ын эдийн засгийн бүсэд загас агнахад ОУ квот олгох болон Хятад улс эдийн засгийн нөхөн төлбөр олгох асуудлаар талууд зөвлөлдөж байна. “Хууль бус загас агнууртай холбоотой үйл явдлыг сэрэмжлэн зайлуулахын тулд тэнгис далайд аюулгүй байдлыг хангах механизмыг даруй байгуулах тухай” талууд тохиролцсон байна. Зохих зөвшөөрөлгүйгээр загас агнаж байсан хятадын хэд хэдэн хөлгийг ОХУ-ын хилийн цэргийнхэн 7-р сарын дунд үеэс саатуулж эхэлсэн юм. Нялцгай биет загас их хэмжээгээр хулгайгаар агнасан хятадын хөлөг онгоц зугтаахыг оролдсон тул оросын хилийн албаны ажилтнууд 7-р сарын 16-нд зэвсэг хэрэглэн саатуулахаас өөр аргагүй болсон юм. Үүнээс болж БНХАУ-ын гадаад бодлогын байгууллага эсэргүүцэл илэрхийлсэн юм.