Сири улсын талаарх ОУ-ын байр сууринд “ливийн хувилбар” нөлөөлсөн гэж оросын ерөнхий сайд Д.Медведев мэдэгдлээ. Тэрээр британийн “Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа, саяхны иргэний дайны үеэр НАТО Ливи улсад халдан довтолсон явдлыг “тус улсын ирээдүйг тодорхойлох гэсэн хамгийн муу арга зам байсан гэж” хэлсэн байна. Хэн нэгэнд ардчилалыг тулган шаардах нь үр ашиггүй гэж Медведев үзэж байна. Ардчилал нь дотооддоо бүрэн боловсорч байж ард түмний өргөн дэмжлэгийг хүлээх болно гэж тэрээр онцлон тэмдэглэлээ. НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөний үндсэн дээр бүх сонирхогч талууд зуучлалын ажилдаа эвлэлдэн нэгдэхийг ерөнхий сайд уриаллаа. Байлдааны үйл ажиллагааг нэн даруй зогсоож, сөргөлдөж байгаа талууд яриа хэлэлцээг эхлүүлэх ёстой гэсэн энэ төлөвлөгөө үеэ өнгөрөөгөөгүй гэж Медведев тэмдэглэлээ. Засгийн газрын цэрэг болон сөрөг хүчний хооронд болж байгаа мөргөлдөөн Сири улсад энэ жилийн 3-р сараас үргэлжилж байгаа юм. Энэ мөргөлдөөнөс болж 16 мянган хүн амь насаа алдсан гэж НҮБ мэдээллэж байгаа юм.