Өнөөдөр Лондоны Олимпын наадамын 12 багц медалийн төлөө өрсөлдөх болно. Оросууд усанд сэлэлт, усанд үсрэлт, жудо, туяалзуур жад, буудлага, гимнастик зэрэг төрлүүдэд өрсөлдөх болно. Ням гаригт оросын олимпын тамирчид гурван хүрэл медалийн эзэд боллоо. Эмэгтэйчүүдийн дугуйн шулуун замын уралдаанд Забелинская гуравдугаарт ирсэн байна. Николай Ковалёв сэлэмний төрлөөр хүрэл медаль хүртсэн байна. Чөлөөлт сэлэлтийн 4х100 зайны тэмцээнд Андрей Гречин, Никита Лобинцев, Данила Изотов, Владимир Морозов нар гуравдугаар байр эзэлжээ. Одоогийн байдлаар оросын шигшээ баг нэг алт, гурван хүрэл медаль хүртээд байна.