0Сири улсын иргэдэд туслах таван өдрийн кампанит ажлын үеэр Саудын Араб улсад 72,33 сая доллар цуглуулсан байна гэж тус улсын ДХЯ-ны тэргүүний хэлснээс иш татан улсын ОНХМХ-үүд мэдээлсэн байна. Саудын Араб улсын хаан Абдалла ибн Абдель Азиз хувиасаа сиричүүдэд зориулж 5,3 сая доллар гаргаж өгсөн байна. Ерөнхий сайдын орлогч буюу БХЯ-ны сайд, хан хүү Салман бен Абдель Азиз Аль Сауд сирийн ард түмэнд зориулсан санхүүгийн тусламжийн хувиар 2,6 сая доллар гаргаж өгчээ. Хаант улсын төр засаг сиричүүдэд зориулж хүнс, эмнэлэгийн тоног төхөөрөмж, хувцас, цагаан хэрэглэл, майхан мөн гоёл чимэглэлийн зүйл зэргийг цуглуулсан байна.