АЦС-ийн ажлыг сэргээснийг эсэргүүцэн хэдэн мянган хүн Токиод парламентын байшингийн ойролцоо өнөөдөр жагссан байна. АЦС-уудыг бүрэн зогсоосны дараа АЦС-д хоёр реакторын ажлыг сэргээх шийдвэр ерөнхий сайд Ёсихико Нода гаргасны дараа эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм. Энэ сард үүнээс өмнө 170 мянган хүн цугларсан гэж зохион байгуулагчид нь мэдээлсэн юм. Өнгөрсөн жил “Фукусима-1”АЦС-д хүчтэй газар хөдлөлтийн улмаас осол болохоос өмнө АЦС-ууд тус улсын цахилгааны хэрэгцээний гурваны нэгийг хангаж байсан юм.