ОУ 2012 оны намар Энэтхэг улсад 42 ширхэг Су-30МКИ сөнөөгч онгоц нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурна гэж Эрхүүгийн нисэх хүчний заводын ерөнхий захирал Александр Вепрев сэтгүүлчидэд мэдээлсэн байна. Эрхүүгийн нисэх хүчний заваод 2012 онд ОХУ-ын БХЯ-нд сургалт-байлдааны зориулалттай Як-130 онгоцыг нийлүүлнэ гэж тэр нэмж хэлсэн байна. Ер нь эрхүүгийн нисэх хүчний завод БХЯ-нд нийтдээ 55 Як-130 онгоц нийлүүлнэ гэж Вепрев ярьсан байна. МС-21 хөтөлбөрийн тухай ярихдаа тэрээр завод дээр үүнийг хэрэгжүүлсний дараа иргэний техникийн үйлдвэрлэл давамгайлах болно гэж тэр тэмдэглэсэн байна. Гэхдээ ойрын таван жил цэргийн техникийн үйлдвэрлэл давуу байна гэж тэр тэмдэглэжээ.