Тэнгисийн цэргийн флотын өдрийг ОУ-д өнөөдөр тэмдэглэж байна. Уламжлал ёсоор энэ өдрийг жил бүрийн 7-р сарын сүүлчийн бүтэн сайн өдөр тэмдэглэдэг юм. Цэргийн далайчид байлдааны хөлөг онгоцууд байрлаж байгаа гол газрууддаа тэнгисийн цэргийн парадаар тэмдэглэдэг юм. Жишээ нь Амарын буланд болдог Номхон далайн флотын тэнгисийн явган цэрэг, мини тээгч, катерууд, завь эсэргүүцэгч хөлгүүдийн театрчилсан тоглолт Владивосток хотод гол үйл явдал болдог байна. ОУ-ын цэргийн түүхийн хуудсыг харуулсан 20 үзүүлбэрийг тэд үзүүлэх юм байна. Североморскын баяр ёслолын ажиллагаанд Хойд флотын хөлөг онгоц болон усанд шумбагч онгоцуудын 12 баг, 3000 цэргийн албан хаагчид оролцох юм байна. Баренцийн тэнгист заводын туршилтаа хийгээд байгаа Энэтхэг улсын ТЦХ-ний “Викрамадитья” нисэх онгоц тээгч хөлөг тэнгисийн цэргийн парадад оролцох юм байна. ОУ-ын орчин цагын флот нь пуужинт цөмийн асар их хүчтэй бөгөөд хөлөг онгоцны болон нисэх хүчний өндөр бэлтгэлтэй, дэлхийн аль ч тэнгис далайд үйлчилж чадах өндөр чадвартай болсон билээ.