Жудочин Арсен Галстян ОУ-ын шигшээ багын тамирчид дундаас Лондонгийн алтыг авсан анхны тамирчин боллоо. 60 килограмм хүртлэх хамгийн хөнгөн жингийн шувтрагын барилдаанд тэрээр 41 секундын дотор японы Хироаки Хираокаг цэвэр ялсан юм. Арсен Галстян нь оросын олимпын шигшээ багын медалийн замыг нээгээд зогсоогүй оросын шинэхэн түүхэнд анх удаа жудо бөхөөр олимпын аврага болсон байна. 23 настай жудочин залуу өөрийн ялалтаа зөвхөн төрөл төрөгсөддөө зориулаад зогсоогүй төрсөн нутаг, аюулт үерт нэрвэгдсэн Краснодарын хязгаартаа зориулжээ.

Арсен Галстяныг британийн тайлбарлагчид “Хаадын алуурчин” гэж нэрлэсэн байна. Тэрээр бараг бүх барилдаандаа цогтой ялалт байгуулсан юм. Шөвгийн дөрөвт тэр өнгөрсөн жилийн Ази тивийн аврага Чой Гван Хьюныг, хагас шигшээд сүүлийн хоёр жилийн дэлхийн аврага Узбекстаны Ришод Собировыг тус тус ялсан юм. Собировтэй өрсөлдсөн барилдаан Арсенын хувьд Лондоны хамгийн хүнд нь байлаа. Зөвхөн нэмэлт цаг дээр барилдааны хувь заяа шийдэгдсэн юм.

Дэлхийн сүүлийн гурван жилийн аврага Япон улсын иргэн Хироаки Хираокатай хийсэн барилдаан маш шийдэмгий байсан ба үр дүн нь ч санамсаргүй болсон юм. Тэр өдөр цэнгэлдэх хүрээлэнгийн бүх суудлыг дүүргээд байсан японы үзэгчдийн хувьд үнэхээр санаанд оромгүй зүйл болсон юм. Болсон явдалд итгэж ядсан тэд хэсэгхэн хугацаанд нам жим болсон юм. Баярлаж хөөрсөн оросууд энэ анирыг удаан үргэлжлүүлээгүй юм. Барилдааны дараа Галстян “би Лондонд зөвхөн алтан медалийн төлөө ирсэн” гэж сэтгүүлчидэд мэдэгдсэн юм.

Би олимпын аврага болохыг мөрөөдөж, түүний төлөө хөдөлмөрлөж, шаргуу ажилласан. Алтан медаль авахын төлөө л би энэ олимпын наадамд ирсэн. Энэ медалийг авч чадна гэдэгтээ би эцсээ хүртэл итгэлтэй байсан гэж тэр ярилаа.

Сүүлчийн барилдаанд чухам юунаас болж ялалт байгуулсан бэ? гэсэн сэтгүүлчдийн асуултанд Галстян энд зөвхөн омогшил тусалсан гэж хариулсан юм. “Барилдааны өмнөхөн дасгалжуулагч маш сайн хөдлөх хэрэгтэй гэж хэлсэн, би омогшилоо гаргахаар шийдсэн, мэдээж хэрэг бүх өрсөлдөгчид хүчтэй тэд чамайг унагах гэж ирсэн шүү дээ” гэж Галстян ярьсан байна. Лондонд ялалт байгуулахаас өмнө Арсен Галстяныг мэргэжилтнүүд, спортын сэтгүүлчид л мэддэг байлаа.

Харин бямба гаригийн орой Кенсингтоны цэцэрлэгт хүрээлэн дэх “Оросын гэрт” оросын анхны олимпын аврагад цугларсан олон баяр хүргэхийн тулд рок наадам зохион байгууллаа. Арсены ялалтыг лондоны пабуудад оросын хөгжөөн дэмжигчид тэмдэглэж, шинэ аврагын гайхамшигтай шидэлтийг бусад хүмүүст үзүүлэхийн тулд гайхширсан официантуудыг плазман дэлгэц дээрээ орос бөхийг барилдааныг дахин дахин харуулхыг шаардаж байлаа.

Олимпын хоёр дахь өдөр зөвхөн аврагууд хөгжөөн дэмжигчдээ баярлуулаад зогсоогүй, спортын Олимпын оргилд гарахын төлөө цаашид тэмцэх тамирчид бас баярлуулж байсан юм. Жишээ нь наран шарлагын гар бөмбөгийн Анастасия Васина, Анна Возакова хоёр хятадуудыг 2:1 харьцаатайгаар хожсон юм. Ажиглагчил энэ ялалтыг санмсаргүй гэж үзсэн бол ялагдагсад азгүй байлаа гэж гаслаж байлаа. Анголын багыг хожсон манай гандболын эмэгтэй тамирчид болон англичуудыг хожсон гар бөмбөгчин эмэгтэйчүүд тэмцэлээ үргэлжлүүлэх болно.

Манай гар бөмбөгчин эмэгтэйчүүд ялагдах ёсгүй байсан, учир нь ОУ-ын ерөнхий сайд Д.Медведев тэдний тоглолтыг дэмжихээр хүрэлцэн ирээд байсан юм. Харин манай сагсан бөмбөгчин эмэгтэйчүүд маш ширүүн өрсөлдөөнд канадын багыг хожсон юм. Газрын теннисчин Вера Звонарёва шведийн София Арвидсоныг ялсан юм. Хос тоглолтоор Екатерина Макарова, Елена Веснина нар болон Мария Кириленко, Надежда Петрова нар ялалт байгуулж хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа.