Орос улс сирийн сөрөг хүчний төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров бямба гаригт сэтгүүлчидэд мэдээлсэн байна. Ийм уулзалтын үеэр сирийн сөрөг хүчнийхэн тус улсад дэглэмийн эсрэг хувьсгал болж байгаа гэдэгтээ Москваг итгүүлэхийг оролддог юм гэж тэрээр тэмдэглэсэн байна. Хэрвээ энэ нь үнэхээр хувьсгал юм бол НҮБ-ын АЗ-өөс тогтоол гаргахыг гуйх шаардлага байхгүй гэдгийг бид тэдэнд ойлгуулахыг оролддог юм. Сири улсын ерөнхийлөгч Башар Асадад ОУ улс төрийн оргонол олгох гэж байгаа тухай яриа бол зүгээр л нэг “бор шувуу нисгэж” байгаа юм. Энэ асуудлаар ямарч хэлэлцэн тохирсон зүйл байхгүй гэж сайд хэлсэн байна. Энэ нь Орос, Хятад улсууд мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг мухардмал байдалд оруулаад байгаа мэтээр харуулахыг хичээж, Сири улсад болж байгаа үйл явдлын бүх бурууг тэдэнд тохохыг хүсэж байгаа нөхдүүдийн хийж байгаа өдөөн хатгалага гэж тэр үзэж байна. “Дотоодын мөргөлдөөнд оролцож байгаа нэг талыг НҮБ-ын АЗ-өөр дамжуулан дэмжхийг санаархаж байгаа оролдлогыг бид няцааж байгаа юм гэж” ОУ-ын ГХЯ-ны тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.