Өнөөдөр бид та бүхнийг манай дэлхийн хамгийн нууцглаг, сүр жавхлантай тэр ч бүү хэл, ид шидийн газрын нэг- Горный Алтайд урьж байна. Алтай нутгийн байгалийн хосгүй сайхантай харьцуулах тийм газар дэлхийд ховор. Швейцарийн Альптай ижил байгальтай Алтай хангайн уулсыг зорьж ирэх европын жуулчдын тоо жил жилээс нэмэгдсээр байна. Тэд энэхүү газрыг “Сибирийн Швейцар” гэж нэрлэжээ. Гэтэл харин Азийн зочид Түвдийг санагдуулах мэт “Сибирийн сувд” гэж нэрлэж заншжээ. Тэгээд ч Шамбалын орны тухай домогт тэр диваажингийн орон Түвд юм уу, Алтайн уулсад байдаг гэж гардаг билээ.

Горный Алтай гэдэг нь эртний түрэг хэлнээс ”үнэлж баршгүй буюу Алтан уулууд” гэж орчуулагддаг юм. Энэ бол Сибирийн хамгийн өндөр уулс. Түүний урт нь баруун-хойноосоо зүүн-өмнөд рүү 2 км гаруй юм. Алтайн уулс нь дэлхийн хамгийн онгон байгальтай газрын нэг юм. Энэ бүс нутагт аж үйлдвэр үгүй, тиймээс “Сибирийн сувдны” байгаль орчин соёл иргэншилийн “аж үйлдвэрийн”хөлд өртөөгүй юм гэж Алтайн Бүгд Найрамдах Улсын тэргүүн Александр Бредников ийн ярьж байна.

Бүс нутгийн суурь хөгжлийн салбар бол аялал жуулчлал. Алтайд аж үйлдвэр хөгжүүлнэ гэдэг хосгүй байгалийг сүйтгэхтэй адил юм. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэх чигийг сонгосон. Манай нутагт ЮНЕСКО-гийн дэлхийн түүхийн өвийн жагсаалтанд орсон хэд хэдэн түүхэн дурсгалууд бий. Энэ бол Укокын хөндий, Белуха уул, Телецын нуур, Алтайн болон Катуны дархан цаазтай газрууд.

Энд ирсэн хэн ч уйдана гэж үгүй. Байгальд байх дуртай хүмүүс өтгөн шилмүүст ойн дунд юм уу, нүд алдам тал нутгаар аялаж байхад, экстремал аялалд дуртай хүмүүс хурдан урсгалтай голоор завиар хөвөх болон жип машинаар сафари аялал хийх боломжтой юм. Мөн уулчид өндөр уулын оройд гарч, угсаатан сонирхогчид Алтайн уугуул иргэдийн уламжлал ёс заншилтай танилцаж болно.

Алтайн уулсад үүлнээс дээш гарч болно шүү. Чухамдаа энд Сибирийн хамгийн өндөр цэг – Белуха уул байдаг. Уулчдын дунд Эверестэд гарах нь нилээд хүнд хэцүү байдаг бол Белухад гарах нь уулчдын дунд бас нэгэн амжилт болдог юм. Энэ уул далайн түвшингээс 4500 метрийн өндөрт байдаг. Тиймээс жил бүр Белухан оройг эзэмдэхээр нэг бус арван уулчид ирдэг. Харин үүнийг нутгийн хүн ам төдийлөн сайшаадаггүй. Тэдний хувьд энэ хайрхан бол ариун нандин шүтээн. Домогт гардагаар чухам энд дэлхийн төв цэг байдаг: уулыг тойрон одод эргэлдэж, тэртэй дээрх уулын орой дээр мэргэн ухаан, эрх чөлөөний тавлаг сайхан Шамбалын орон оршидог аж.

Мэдээж энэ бол домог, гэхдээ үүнд бас нэг жаахан үнэний хувь бий юм шүү. Эндхийн гол горхины ус Орос улсын хамгийн цэвэрт ордог. Уулнаас урсах горхинууд нь олон гол мөрөнд хувирч, хад асгад руу үзэсгэлэнтэй сайхан хүрхэрээ болон урсдаг.

Учар хүрхэрээ бол Алтайн хамгийн том хүрхэрээ. Чульча голын маш том усан масс далан метрийн өндрөөс цутгана. Энэ сайхан газрыг хорь гаруй жилийн өмнө эрдэмтэд нээсэн юм. Маш их хүчтэй урсгалтай, усны чимээ хэдэн км цаанаас сонсдоно. Учарын хүчирхэг сайхныг үзэхийн тулд эхлээд Телецын нуурын Кырсай булан хүртэл моторт онгоцоор хүрч очдог, Тэндээс хүрхэрээ хүртэл жуулчдын чиглэлийг тавьсан ажээ. Энэ бол дардам сайхан асфальтан зам биш юм.

Ингэхдээ ширүүн урсгалтай гол горхинуудыг унагасан модоор гүүр хийж гатлах тохиолдол ч олонтоо тохиолдоно. Зарим газруудад уулын огцом эрмэгээр гаргасан явган хүний замаар явах болдог. Үүнийг “прижим” буюу “тэврэх” гэдэг. Яагаад гэвэл нарийхан энэхүү жимээр явахдаа хадан хананд наалдаж явахаас аргагүй юм. Тэгээд ч хүрхэрээний сайхныг үзэхэд энэ зэргийн хүндрэл бол юу ч биш. Зарим хүмүүс хурдан урсгалтай, хүйтэн устай голоор энэ хүртэл сэлдэг.

Ер нь бол Алтайн гол мөрөнгүүд бол усан эсктрим сонирхогчдын жинхэнэ дуртай нутаг. Хамгийн том гол бол Катунь бөгөөд Белуха уулын бэлээс эхээ авдаг. Катунь бол Уулын Алтайн усны гол судас нь. Жуулчны идэвхитэй амралтын баазын тэргүүн Адександр Свиридовын ярьснаар, голоор завиар урсах болон урсахаар бэлтгэж байгаа хүмүүс гайхамшигтай мартагдашгүй сэтгэгдэлтэй буцдаг аж.

Мотортой завьчдын хувьд бол 5-р сараас улирал эхэлдэг. Харин моторгүй салаар урсахыг эрхэмлэдэг хүмүүст бол нилээд хожуу үед эхэлсэн нь дээр. Үүний хамгийн тохиромжтой үе бол 6-р сараас 8 сар дуустал юм. Энэ үед ус тийм ч хүйтэн байдаггүй.

Гэхдээ хамгийн дулаахан улиралд ч голын усны температур 10 хэмээс дээш гарах нь ховор байдаг аж. Тиймээс тамирчид ус нэвтэрдэггүй хослолыг эндхийн прокатаас авч өмсдөг. Хэрэв тэгсэн ч гэсэн норж орхисон бол эргийн хажуугийн тав тухтай дүнзэн байшинд халуун цай ууж дулаацахад үнэхээр сайхан.

Алтайн уулсын нууцлагдсан газраар Укокын хөндий зүй ёсоор ордог. Энэ бол далайн түвшингээс 2500 метрийн өндөрт орших тэгш тал. Эрт дээр үеэс энэ газрыг ариун дагшин гэж үзсээр ирсэн. Укок нь түрэг хэлнээс “бүх юмны эхлэл” гэж байгаа аж. Энэхүү хөндийд ирсэн жуулчид: яг л нэг ертөнцийн хязгаарт тулж ирээд, түүний хамгийн эхэн дээр зогсож байгаа мэт сэтгэгдэл төрж байсан “гэдгийг батлан хэлдэг юм.

Энэ нутаг зөвхөн байгальд хайртай хүмүүсийг татдаг юм бишээ. Энд олон мянган булш байдаг юм. Манай эринээс V-VII зуун жилийн өмнө амьдарч байсан “Укокын гүнжийн” занданшуулсан булшийг эрдэмтэд олсны дараа Укок хөндий дэлхийд нэртэй болсон. Алтайн гүнж нь европ жинжтэй өндөр эмэгтэй байжээ. Түүнийг оршуулсан бунханы мөс гүнжийн цогс, хувцас, гоёлын эд зүйлсийг сайн хадгалж чадсан аж. Гүнжийн гарын арьсан дээр хөх шивээсээр бодит болон бодит бус амьтдыг шивсэн байдаг.

Укокын гадна ертөнцийг бэрхшээлтэй хөрстэй замтай холбож үздэг байна. Жуулчид уулын даваа хүртэл автомашинаар Чуйский трактаар тухлан явдаг. Гэхдээ цааш энэхүү замыг зөвхөн жип машинаар юм уу, цэргийн зориулалтын машинаар туулах боломжтой.

Алтайд гайхамшигтай үзэсгэлэнтэй олон газар бий.Гэтэл тэнд машинаар очихын аргагүй, зөвхөн явгаар л очиж болно. Тиймээс нутгийн хүмүүс эрт дээр үеэс морь үржүүлж иржээ. Энэ утгаараа Горный Алтайг морин аялалын шигтгээ гэж үзэж бас болох юм. Хэрэв та дадамгай морь унадаг бол танд уулын даваануудаар давж, нарийхан жимээр уулын хавцалаар явж, гол усаар гарах өндөржүүлсэн бэрхшээлтэй чиглэлийг санал болгоно. Энд та хүний хөл ховор хүрсэн тийм газар дээр очих болно.

Хэрэв та нэг ч удаа морь унаж үзээгүй бол эндхийн морьтны гайхамшигтнууд танд морь унах эрдэм зааж сургана. Энэ тохиолдолыг алдахгуй суралцахыг зөвлөж байна. Учир нь мориор аялах нь автомашинаар явснаас жинхэн байгалийн сайхныг мэдрүүлдэг юм. Эрт цагт чухамдаа энэ газраар бидний өвөг дээдэс хэрхэн явж байсныг мэдэрч, хээрийн тогоонд болсон хоолны сайхан амтыг мэдрэхэд аялал улам романтик болно.

Мэдээж хэрэг адал явдлаас айдаггүй, амралтаа идэвхитэй өнгөрүүлэхийг хүсэх тийм жуулчид Горный Алтай илүүтэй таарах юм. Гэхдээ Алтайд бас амралтаа амар жимэр өнгөрүүлэх дуртай хүмүүст ч санал болгох зүйл бий. Сүүлийн шед бүс нутагт олон амралт сувиллын газруудыг байгуулаад байна. Хөгшин настай хүмүүс ой модоор зугаалж, голд сэлэх боломжтой.

Эндхийн ус эрүүлжүүлэх үр дүнтэй гэдэг юм. Алтайн ой мод ихэнхдээ шилмүүст ой байдаг. Тэдний дунд хамгийн их тархасан нь бол самрын хуш мод юм. Энэ модыг хойд нутгийн үндэстэнүүд ариун мод гэж үзэж иржээ. Шинжилгээгээр уг модны агаарын бактерийг судлаж үзэхэд шилмүүст ойд амны хөндийн хагалгаа хийхэд халдвар үгүй гэж гарчээ. Энэ шалтгаанаар эндхийн анчид хушны дор хоноглох дуртай байдаг. Хуш модоор барьсан байшин эзнээ өвчин эмгэгээс хасгаалж, насыг нь уртасгадаг.

Алтайн өндөр уулсын нугуудад баялаг аминдэмтэй, эмчлэх шинж чанартай 40 төрлийн эмчилгээний ургамал ургадаг. Алтайн урагмлуудын бараг бүгдийг эм зүйд болон ардын эмнэлэгт хэрэглэдэг байна.

Алтайн уулсын ой модонд хүрэн баавгай, шилүүс болон буга, хандгай байдаг. Энд Улаан номонд орсон ирвэс бас нутагладаг. Алтайн гол горхи болон нууруудад загас ихтэй. Тиймээс анчид болон загасчлах хорхойтонгууд Алтайд бас уйдахгуй юм.

Орос хэлд алтан уулс гэж бөх холбоос үг байдаг. Энэ нь хэмжээлшгүй их баялаг, аз жаргал болон цаглашгүй их хөгжил гэж байгаа юм. Алтайн алтан уулс бол бодит байгалийн сан хөмрөг бөгөөд түүнтэй холбогдсон хэн ч байлаа гэсэн өөрийнгөө хязгааргүй аз жаргалтайг мэдэрдэг юм.