Залгалтын шинэ системийг туршиж байгаа оросын ачааны “Прогресс” хөлөг хоёр дахь удаагийн оролдлогоороо ОУСС-тай холбогдсон байна. Урьдах загвараа бодвол хөнгөн илүү нарийвчлалтай “Курс-НА” шинэ аппаратын тусламжтайгаар ойртолт болон залгалтыг үйлдсэн байна. Шинэ аппаратыг янз бүрийн дэглэмд шалгаж үзэх нь маневрын зорилго байсан юм. ОУСС-тай “ачааны” хөлгийг 7-р сарын 24-нд залгах гэсэн эхний оролдлого бүтэлгүйтсэн юм. Энэ бүтэлгүй болсон оролдлогын дараа хөлгийг станциас 165 километр холдуулж дахин залгах ажиллагаанд бэлтгэж эхэлсэн юм. Тэр үед ОУСС-д хөлөг 15 километр ойртож байхад шинэ аппарат болзошгүй ослын тухай дохио өгсөн бөгөөд “Курс-НА” хөлгийг аюулгүй зайд холдуулсан байна. “ПрогрессМ-15М” хөлөг тойрог замын цогцолборын бүрэлдхүүнд 7-р сарын 30 хүртэл байх ба дараа нь түүнийг гурван долоо хоногийн турш “чөлөөт нислэгт” байлгах юм. Энэ хугацаанд түүнийг сансарын тойрог замын лаборатор болгон ашиглаж эрдэм шинжилгээний туршилтууд явуулах юм. Дараа нь “ачааны хөлгийг” Номхон далайд живүүлэх юм.