Өнгөрсөн баасан гаригт нээгдсэн Зуны олимпын 30-р наадамд оролцогчид амьдарч байгаа Лондон хот дахь Олимпын тосгонд ОХУ-ын ерөнхий сайд Д. Медведев айлчиллаа. Орос улсын албан ёсны төлөөлөгчдийг тэргүүлж байгаа Медведев, Орос, Их британи улсуудын гар бөмбөгийн шигшээ багын тоглолт өндөрлөсний дараа Олимпын тосгонд айлчилсан юм. Далбаануудын ойролцоо байрлуулсан тунгалаг шоо дөрвөлжин рүү засгийн газрын тэргүүн дөхөж очсон байна. Энэ шоо дөрвөлжин дээр олимпын тосгонд ирж байгаа тамирчид, зочид цагаан маркерээр гарын үсгээ үлдээж байгаа ба Медведев түүн дээр “Амжилт хүсье!” гэж бичээд гарын үсгээ зурсан байна. Дараа нь ерөнхий сайд олимпын тоглолтын усанд үсрэлт, нум сум, гандбол, сагсан бөмбөг зэрэг төрөлд оролцож байгаа оросын тамирчидтай уулзаж ярилцсан байна. Тэрээр тамирчид болон дасгалжуулагчидтай дурсгалын зураг татуулсан байна. “Гар бөмбөгчид үнэхээр гайхамшигтай тоглолоо, хэнийг ч хэт магтахыг хүсэхгүй байна, хэрвээ цаашид ингэж тогловол үнэхээр сайхан ирээдүй байна гэж” Медведев тэмдэглэсэн байна. Танхим тэр чигээрээ дэмжиж байгаа Их Британийн шигшээтэй манай багынхан бямба гаригт тоглоход үнэхээр хүнд байсан гэж тэр хэлсэн байна. Их Британийн шигшээ багтай өрсөлдсөн хүнд ширүүн тоглолтод оросын шигшээ багын бүрэлдхүүнд тоглосон сагсан бөмбөгчин Илона Корстин ерөнхий сайдын уулзсан тамирчдын дунд байсан байна. Бямба гаригт Лондон хотноо оросын шигшээ багынхан, их британийн багыг 58:53 харьцаатайгаар хожсон билээ.