ОУ-д гар буу эзэмшхийг хуульчлах тухай мэтгэлцээн шинэ урсгалд орлоо. Үүний шалтгаан нь, Холбооны зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Александр Торшины иргэд гар буу эзэмших эрхийг үндэс болгосон шинжээчдийн илтгэл болсон юм.

Хууль бусаар зэвсэг нийлүүлэх болон ашигласны төлөө хүлээлгэх хариуцлагыг улам чангатгахын зэрэгцээ оросуудад гар буу худалдаж авах болон хадгалахыг зөвшөөрхийг сенатч Торшин санал болгосон байна. Зохих хуулийн төслийг Төрийн Думын намрын чуулганд оруулна.

Бэлтгээд байгаа баримт бичигт зэвсэглэхийг хүссэн хүмүүсийг сургах, шалгалт авах, лицензжүүлэх хатуу системийг оруулсан гэж сенатч ярьж байна.Бүх хүмүүст зэвсэг тарааж өгнө гэж хэн ч яриагүй байна. Ийм явдал дэлхий дахинд байгаагүй, манай улсад ч бий болохгүй. Жирийн иргэний нийгэм өөрийн иргэддээ итгэл хүлээлгэх ёстой гэж Торшин ярилаа.

Төр засгийн бүтэцэд иргэний зэвсгийг эсэргүүцэгчид дэмжигчдээсээ олон байна. Ийм учраас өөрийн хуулийн төслийг өргөн барихаасаа өмнө ХЗ-ийн орлогч дарга нийгмийн шүүлтүүрт оруулахаар зэхэж байна. Илтгэлийг зохиогчид дэлхийн туршлагаас иш татан гар буу эзэмших асуудлыг хуульчилж өгснөөр хүчирхийллийн гэмт хэргийг бууруулна гэдэгт итгэлтэй байна. Харин гар буу эзэмшихийг эсэргүүцэгчид алдаа гаргаж байх шиг байна.

Боломжийн “эсрэг” хүчин зүйлүүдээс тэд хамгийн муу зүйл болох ижилхэн үйл ажиллагаанд иргэд хариу өгөх чадваргүй гэдгийг батлахыг оролдож байна. Хэрвээ хүмүүст зэвсэг олговол бие биенээ буудаад эхэлнэ гэж үү? Гэмтэл учруулах зэвсгийг хууль бусаар хэрэглэх явдал ихсэж байгаа нь эсэргүүцэгчдийн цорын ганц баталгаа боллоо. Энэ асуудлыг оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдэд идэвхитэй хэлэлцэж байна.

“Гэмтэл учруулагч зэвсэг эзэмшигчдийн” дунд хууль зөрчигчдийн хэмжээ 0,1%-тай байхад галт зэвсэг эзэмшигчдийн дунд тэг хувьтай байна гэж “Зэвсэг эзэмших эрх” олон нийтийн хөдөлгөөний удирдагч Мария Бутина ярьж байна. Гэхдээ иргэдийн гар дээр одоо 6,5 сая нэгж галт зэвсэг байна. Энд ангийн буунаас гадна нарийн оноолттой винтов болон иргэний зориулалтай давшилтын зэвсэг байна. Шинжээчдийн зөвлөлийн гишүүн Владислав Лесняк ярихдаа: «Москвад ангийн буунаас гадна мэргэн буучийн буу, аймшигтай сум хэрэглэдэг хүчирхэг буу хүртэл байгаа. Энэ винтов буунууд ойрын сансарын тойрог замын хиймэл дагуулуудыг ч онож чадах байх шүү. Та нар хаа нэг газар эдгээрийг хэрэглэснийг үзэв үү?» гэж тэр асууж байна.

АНУ-ын Денвер хотын захад болсон буудлагаас үүдсэн эмгэнэлт явдал зэвсэг эсэргүүцэгчидэд сайхан далим боллоо. Жеймс Холмс гэгч этгээд орон нутгийн кино театрт гал нээж 12 хүний амь насыг хороож, хэдэн арван хүнийг шархдуулсан билээ. Үүний дараа АНУ-ын хэд хэдэн олон нийтийн байгууллага иргэний зэвсгийг хязгаарлахыг америкийн төр засагт уриалсан билээ.

Иргэдийн гар дээрх зэвсгийг хурааснаар мэдрэл муутай хүн юмуу алан хядагчийг зогсоож чадахгүй гэж шинжээчид үзэж байна. Хүн алах зэвсгийн хувьд юуг ч ашиглаж болно. Харин гар бууны тухай мэтгэлцээн бол Денверт болсон хэрэгтэй огт хамаагүй юм. Холмс, Брейвик мэтийн алуурчид, алан хядагчид гар буу биш ОУ-д зөвшөөрөгдсөн шувууны буу, ангийн буу хэрэглэсэн байгаа юм.